Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежментийн зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2892
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Сэдэд Өлзийбаяр Төгөлдөр Ариунгэрэл Урангэрэл

Аннотаци

Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежментийн зарим асуудал (Пэйн клиникийн жишээн дээр)
Үндэслэл
Дэлхий нийтийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын Пэйн клиникийн хөгжил, хандлагыг судлан, уг шинэ хандлагыг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын менежментийн өнөөгийн байдалд судалгаа хийж, түүний үр дүнд байгууллагын бүтцэд өөрчлөлт хийх замаар Пэйн клиник байгуулах боломжуудыг судлах нь ач холбогдолтой хэмээн энэхүү сэдвийг сонгосон болно.
Зорилго
Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны ирээдүйн чиг хандлага, өндөр хөгжилтэй орнуудын жишигт ойртсон архаг өвдөлтийн оношлогоо, эмчилгээ, өвдөлтийн менежментийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага “Пэйн клиник”-ийн загварыг боловсруулахад чиглэгдэнэ.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Монгол Улсад архаг өвдөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн эрүүл мэндийн байгууллагын эрэлтийг таамаглах судалгааг 2007-2013 оны хооронд архаг өвдөлтийн улмаас эмнэлэгт хандсан 9300 гаруй үйлчлүүлэгчдийг хамруулан түүврийн аргаар хийлээ. Судалгаанд Улсын клиникийн төв эмнэлэг, Ачтан эмнэлэг, Чулуунаа эмнэлэг болон бусад эрүүл мэндийн байгууллагын үйлчлүүлэгчдийн энгийн санамсаргүй түүврээр сонгон хамруулсан. Энэ нь зорилтот хэрэглэгчдийг төлөөлөх чадвартай гэж үзсэн болно. Энэхүү судалгааг менежментийн ерөнхий болон түүний салбар ухаан болох өөрчлөлтийн менежментийн онол, байгууллагад тулгуурлан салбарыг хөгжүүлэх хандлага, эрүүл мэндийн менежментийн онол зэрэгт тулгуурлан судлан, боловсруулсан.
Үр дүн
Монгол Улсад архаг өвдөлтийн чиглэлээр оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх цогц үйлчилгээ бүхий эрүүл мэндийн байгууллага Пэйн клиник байгуулах хууль эрх зүйн болоод эдийн засаг, нийгэм соёлын орчин бүрдсэн. Архаг өвдөлтийн улмаас эмнэлэгт хамрагдагсдын хандлагыг судлахад судалгаанд оролцогчдын хувьд янз бүрийн зовиур илэрдэг боловч үйлчлүүлэгчид өнөөгийн эмчилгээ, үйлчилгээнд хандах сэтгэл ханамж тааруу байдаг учир эмнэлэгт хандаж, оношлуулж, эмчлүүлэх нь харьцангуй бага байдаг, харин нэг цэгээс эрүүл мэндийн цогц, чанартай үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн эрүүл мэндийн байгууллага бий болвол иргэд үйлчлүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр байна гэсэн судалгааны дүгнэлт нь Пэйн клиникийн оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх цогц үйлчилгээний эрэлт, хэрэгцээ ирээдүйд өсөх хандлагатай болохыг харуулсан.
Судалгааны ажлын үр дүнд өөрчлөлтийн менежментийг эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэх хувилбарыг архаг өвдөлтийн тусламж үйлчилгээний байгууллага - Пэйн клиникийн жишээн дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалыг хамруулан боловсруулсан нь эрүүл мэндийн бусад байгууллагууд өөрсдийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтой юм.
Дүгнэлт
1. Өвдөлтийг анагаах эрүүл мэндийн байгууллага Пэйн клиник байгууллагдсанаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын архаг өвдөлттэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарах боломж бүрдэнэ.

2. Пэйн клиникт өвдөлтийн менежментийн дэвшилтэт оношлогоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төрөлжсөн нарийн мэргэжлийн баг, эмч нарыг давтан сургалтад хамруулан, өвдөлтийн үндэсний мэргэжилтэн бэлтгэгдэх боломж бүрдэнэ.

3. Пэйн клиник байгуулагдан үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр архаг өвчтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өвдөлттэй холбоотойгоор хувь хүн болон нийгэмд гарч буй сөрөг нөлөөг багасгахад тодорхой хувь нэмрээ оруулна.

4. Эрүүл мэндийн салбарын байгууллагын менежментэд өөрчлөлт хийх замаар үүсгэн байгууллагдах өвдөлтийг анагаах эрүүл мэндийн байгууллага Пэйн клиник нь эрүүл мэндийн салбарын хүний нөөц, хэрэглэгдэж буй эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтанд өөрчлөлт, шинэчлэлтийн дэвшил гарах боломжийг бүрдүүлнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 273
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :