Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны нөхцөлд буудайн зэв өвчин (Puccinia spp) үүсгэгчдийн биологийн зарим онцлогийг судалж, тэмцэх арга боловсруулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 2800
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : өвчний тархалт, өвчний явц, өвчин тэсвэр, ген, фунгицид, биобэлдмэл

Аннотаци

Буудайнд зэв өвчин үүсгэгч 3 зүйл мөөгөөс Монгол орны нөхцөлд навчны хүрэн зэв өвчинг үүсгэгч Puccinia recondita Rob., шар зэв өвчинг үүсгэгч Puccinia striiformis West мөөгүүд энэхүү тарималд шимэгчилж байв.
Буудайн сүүн болцын үед навчны хүрэн зэв өвчний тархалт 50,6-78,3%, явц нь 43,9-65,2%, шар зэв өвчний тархалт 2,5-6,9%, явц нь 5,8-12,3% байв. Буудайн навчны хүрэн ба шар зэв өвчний уршгаар ургацын алдагдал 4,1-10,2%, ба 1,5-3,9% -тай байв. Навчны хүрэн зэв өвчин буудайн гурилын цавуулгийг 0,6-1,8%-иар бууруулж байсан.Ургамал ургалтын хугацаанд Puccinia recondita мөөгийн урединиоспорын нэг үе удмын хөгжил
3.4-
6.9 хоног үргэлжиж, 6-9 үе удмаар, Puccinia striiformis –ийн урединиоспорын нэг үе удмын хөгжил 6,6-12,9 хоног үргэлжилж 5-7 үе удмаар үржиж байгаа нь тогтоогдлоо. Навчны хүрэн зэв өвчинд хээрийн нөхцөлд буудайн Халх гол-1 сорт тэсвэртэй шинжийг үзүүлэв. Молекул маркер ашиглан Халхгол-1, Орхон, Дархан-34 сортуудад навчны хүрэн зэв өвчинд хэсэгчилсэн эсвэл удаан хөгжлийн хэлбэртэй тэсвэрлэлтийг үзүүлдэг Lr10, Lr34 генүүд байгааг илрүүлсэн болно. Puccinia recondita мөөгийн популяци Lr9, Lr19, Lr14b, Lr24, Lr25, Lr26, Lr28, Lr29, Lr36, Lr38, Lr41, Lr42, Lr43, Lr45, Lr47, Lr49, Lr50 генүүдтэй шугамуудад авирулент, Lr11-тэй шугаманд (30%) ба бусад Lr гентэй судалгаанд хамрагдсан сортуудад вирулент шинж чанартай байв. Puccinia recondita мөөгийн популяцид TGPTRJ (70%) ба TGTTRJ (30%) гэсэн 2 расыг илрүүлсэн. Навчны хүрэн ба шар зэв өвчний явцыг биологийн бэлдмэл Фитоспорин (2кг/га) 2,1-2,5 дахин, Бактофит (2л/га) 1,9-3,3 дахин, Биосил (
0.05л/га) 1,8-3 дахин бууруулж байв. Тилт (
0.5л/га) фунгицид навчны хүрэн зэв өвчний явцыг 3,0-4,2 дахин, шар зэв өвчний явцыг 4,3-7,0 дахин, импакт (
0.75л/га) 3,0-3,8 ба 3,9-4,6 дахин, алькор 3,9-5,1 ба 4,4-8,8 дахин бууруулж байв. Витацид (1,5л/т) үр ариутгалын бодис навчны хүрэн зэв өвчний явцыг бууруулж (36,4-50,1%) байгааг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 161
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :