2-5 насны хүүхдийн “Хүн” дүрслэгээний хөгжлийн нийтлэг шинжийг нас тус бүрээр боловсруулсан.
Туршигдагч Ц.С-ийн 1.6-
3.8 настайдаа зурсан зургийг лонгитюд аргаар судалж, хувь хүүхдийн дүрслэн зурах насны болон хувийн онцлогийг тодорхойлсон. 2-5 насныхүүхдийн дүрслэн зурах хөгжлийн үе шатыг тогтоосон.
2-5 насны хүүхдийн дүрслэн зурах үйлийн насны болон хувийн онцлогийг судлан тогтоосон нь монгол хүүхдийн судалгаанд хувь нэмэр оруулсан.
Практикачхолбогдол:
2011-2012 оны хичээлийн жилээс төрийн болон төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажилд мөрдөж эхэлсэн “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын агуулгын болон насны тохирцын судалгаанд оролцож, өөрийн судалгааны үр дүнг тусгасан.
2-5 насны хүүхдийн дүрслэн зурах үлй ажиллагааны онцлогт тулгуурлан хүүхдийн цэцэрлэгийн дүрслэх урлагийн хичээл үйл ажиллагааны агуулгын үлгэрчилсэн хүрээг тогтооход хувь нэмрээ оруулсан.
Хүний биеийн хэсгүүдийг зурж дүрслэх дараалал, энгийн хялбар аргачлалыг хүүхдийн насны онцлогийг харгалзан боловсруулсан нь багш, оюутан төдийгүй эцэг эхэд дидактикийн чухал материал, арга зүйн дэмжлэг болсон.Энэхүү ажил нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, таван зүйл, дүгнэлт,номзүй, хавсралтаас бүрдсэн нийт 143хуудастай .Судалгааны ажил нь 31хүснэгт,17 диаграмтай,Хавсралтад нэр томьёоны тайлбар, арга зүйн зөвлөмж,туршигдагч Ц.С-ийн 1,6 -3,8 настай байхдаа зурсан зургууд орсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0