Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын эмчилгээг боловсронгуй болгох нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2816
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : далбант арга, нүх сүв үүсэх, уруул тагнайн төрөлхийн сэтэрхий, шинэ арга

Аннотаци

Үндэслэл: Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий нь хүний бие эрхтэнд тохиолдох төрөлхийн гажгууд дотор тохиолдлын тоогоор 2-4 дүгээр байранд ордог, нийт гажгийн
7.2%-ийг эзэлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслыг хүүхэд хэлд орохоос өмнө, мөн дунд чихний үрэвслээр өвчлөх, улмаар сонсгол буурахаас урьдчилан сэргийлж 6-18 сарын хооронд хийхийг гадаадын эмч судлаачид зөвлөж байна. Үүнээс хожуу бол өвчтөн гуншаа болох, тагнайн сэтэрхийн зай ихсэснээс тагнайн сэтэрхийн мэс заслын дараа шархны оёдол задрах, хатуу зөөлөн тагнайд нүх, сүв үүсэх зэрэг хүндрэл тохиолдох нь ихэсдэг байна.
Зорилго: Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслын эмчилгээний аргуудын үр дүнг харьцуулан судалж аль нь давуутай болохыг тогтоох, мэс заслын эмчилгээний шинэ аргыг эмнэл зүйн салбарт нэвтрүүлэх, монгол хүүхдэд тохиолдох уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн тохиолдол ба байршлыг тогтоох
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн (шинэ нэрээр) Эрүү Нүүрний Мэс Заслын тасагт 1992-2008 онд анхдагчаар эмчлэгдсэн хамшинжит бус уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй хүүхдүүдийг эргэн санамжийн болон агшингийн аргаар судалгаанд хамруулав. Тагнайн сэтэрхийн мэс заслын эмчилгээний дараах үед шархны эдгэрэлтэд сөргөөр нөлөөлөхүйц амьсгалын дээд замын болон бусад цочмог халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг судалгаанаас хасав. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн нас, хүйс, төрсөн газар, онош, мэс засал хийлгэсэн арга, мэс засал үргэлжилсэн хугацаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, мэс заслын дараах шархны эдгэрэлт зэрэг хувьсууруудыг сонгон, үзүүлэлтүүдэд тоон судалгааны таамаг шалгах Т-критери, Chi square, one-way ANOVA аргуудыг ашиглан боловсруулалт хийв. Судалгааны хугацаанд монгол улсад төрсөн нийт амьд төрөлтийн тоог Эрүүл Мэндийн Яамны бүртгэл мэдээллийн албанаас авч хамруулав.
Үр дүн: Судалгаанд хамшинжит бус уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй 966 хүүхэд хамрагдсан ба эдгээрийн 47,82% (462 хүүхэд) нь тагнайн сэтэрхийн мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна. Тагнайн сэтэрхийн мэс заслын эмчилгээ хийлгэсэн нийт хүүхдүүдийн
86.9% нь 18 сараас дээш настай байсан ба
43.8% нь далбант аргаар,
11.9% Furlow-ын аргаар, 1.8% нь үе шатат аргаар,
42.4% нь бидний боловсруулсан шинэ аргаар мэс засал хийлгэжээ. Мэс заслын дараа шарх задрах, хатуу зөөлөн тагнайд нүх, сүв үүсэх хүндрэл шинэ аргын хувьд бусад аргуудтай харьцуулахад хамгийн бага (
5.95%), мэс засал үргэлжлэх хугацаа хамгийн богино (
66.5
21.9), өвчтөн хэвтэн эмчлүүлсэн ор хоног хамгийн цөөн (
8.2 1.9хоног) байв (p<
0.001).
Дүгнэлт: Манай улсад уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэг 1072 амьд төрөлтөд нэг буюу
0.93/1000 тохиолдож байна. Тагнайн төрөлхийн сэтэрхийн мэс заслыг нийт өвчтөний
86.9% нь хожуу насанд хийлгэж байна. Бидний боловсруулсан тагнайн төрөлхийн сэтэрхийг эмчлэх мэс заслын шинэ арга нь мэс заслын дараах шархны эдгэрэлтийн хувьд бусад аргуудаас давуутай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :