Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дээд сургуулийн оюутны суралцах чадварын төлөвшлийг судалсан нь /математикийн сургалтын жишээн дээр/



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2814
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : хоёрдугаар эрэмбийн муруй, сурган, хүмүүжил, сэтгэл судлал, боловсрол

Аннотаци

“Сургалтыг зорилго, агуулга, арга зүй, зохион байгуулалт, хяналт, шалгалт, үр дүнгийн зохистой холбоонд оруулах нь түүнийг оновчтой болгож байгаа чиг хандлага; зорилго, агуулга, үр дүнгийн шүтэлцээг аль хэр сайн гаргах нь түүнийг боловсронгуй болгох чиг хандлага болох бөгөөд харин сургалтыг аль болох бага хугацаанд дээд зэргийн үр дүнд хүргэж хөгжүүлэх нь эрчимжүүлэх хандлага” юм. Энэ үзэл баримтлалд тулгуурлан сургалтын явцад суралцагчид эзэмшсэн мэдлэгээ хэрхэн чадмаг хэрэглэж байгаа чадвартай холбоотой цээжлэн тогтоох, утгачлан ойлгох, үйлдэл хийх, бүтээлчээр сэтгэх гэсэн түвшин бүрд суралцагчдын суралцах чадварын түвшин ахиж байдаг билээ. Энэ түвшингүүд нь суралцагчдын суралцах чадвар яаж хөгжиж байгааг тодорхойлох боломж олгож байгаа бөгөөд бид энэ талаар онцолж судлахыг зориогүй. Харин тухайн хичээлээр судлах тодорхой сэдвийн агуулгыг үгүүдийн болон өгүүлбэрүүдийн холбоо хамаарлаар өргөтгөж судлах нь тэрхүү сэдвийн агуулгын багтаамжийг бүрэн зөв гаргах үйл ажиллагаанд дөхөж очино хэмээн үзэж байгаа юм. Иймд судалж буй сэдвийн агуулгыг оновчтой асуулт, даалгаврын боломжтой бүтэц, суралцагчдын сэтгэхүйн үйл ажиллагааны хувилбар зэрэг асуудлуудын шүтэлцээнд судалж эзэмшүүлсний үр дүнг сурах сонирхлын илрэл болон хандлагын стандарт бус шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь тухайн хичээлээр суралцагчдын суралцах чадварын төлөвшлийг судлах боломжтой болно гэж үзээд “Дээд сургуулийн оюутны суралцах чадварын төлөвшлийг судалсан нь” (Дээд математикийн сургалтын жишээн дээр) сэдвээр онолын болон туршилт судалгаа хийхийг зорьсон болно.
Судалгааны ажлын зорилго:
Сургалтын кредит систем, хөтөлбөрийн (киррикулюм) уялдаанд оюутны сурлагын чанар, мэдлэг, чадварын түвшин, тэдгээрийн төлөвшлийг дээд сургуулийн математикийн хичээлийн тодорхой бүлэг сэдвийг судлах үйл явцад бодит байдлаар нь тогтоосны үндсэн дээр зориудын, тусгай сурган хүмүүжүүлэх туршилт явуулж, тэдний математикт суралцах чадварыг хэрхэн төлөвшүүлэх сурган хүмүүжүүлэх сэтгэл зүйн үндсийг судлан, дүн шинжилгээ хийж шийдвэрлэхэд оршино.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй:
• Оюутан суралцагчдын суралцах үйл ажиллагааны чадвар, түүний багтаамж, түвшин, хэмжээ, төлөвшилтэй холбогдох ном, бүтээл, эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж, дүн шинжилгээ хийхдээ онолын судалгааны аргыг;
• Ой тогтоолтын болон сэтгэхүйн үйл ажиллагааны процесст оюутан суралцагчдын математикт суралцах үйл ажилагааны бүтэц, холбоо хамаарлыг судалж, дүн шинжилгээ хийхдээ асуулгын, анкетын болон ярилцагын аргыг;
• Математик сургалтын явцад суралцагчдын суралцах, эзэмших, хөгжих, төлөвших үйлүүдийн уялдаа холбоо, шүтэлцээг судалж, дүн шинжилгээ хийхдээ хөгжүүлэх сургалтын бүтээлчээр эрэл хайгуул хийхэд чиглэсэн конструктив болон когнитив аргуудыг;
• Оюутан суралцагчдын математикт суралцах чадварын төлөвшлийг судлан тодорхойлж, дүгнэхдээ сурган хүмүүжүүлэх туршилтын аргыг;
• Судалгааны ажлын бэлтгэл, явц, үр дүнг туршин судалж дүн шинжилгээ хийхдээ математик статистикийн аргыг тус тус хэрэглэсэн болно.
Судалгааны ажлын үр дүн:
Дээд сургуулийн математик сургалтын явцад суралцагчдын сонсох, ажиглах, бичиж тэмдэглэх болон ярих чадварын ахиц өөрчлөлтийг суралцагчдын сурах сонирхол, хандлагын стандарт бус үзүүлэлтээр судлахдаа асуулт оновчтой тавих, сэдвийн агуулгаа багтаамжаар нь гаргах, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгон ул суурьтай, олон хувилбараар өөрийн болгох гэх мэт үйл ажиллагаа бүхий суралцах чадварын төлөвшлөөр нь судлан дүн шинжилгээ хийж туршин шийдвэрлэсэнд судалгааны ажлын үр дүн оршино. Мөн математикт суралцах чадварын төлөвшлийг стандарт бус шалгуур үзүүлэлтээр туршин судалж, үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр боловсруулалт хийсэн ажил манай улсын аль ч шатны сургуулиудын хэмжээнд төдийлөн хийгдээгүй байгаа нь гол үр дүн болно..
Дүгнэлт
1. Математик сургалтын явцад суралцагчдын мэдлэг, чадварын түвшинг цээжлэн тогтоох, утгачлан ойлгох, бие даан ажиллаж бүтээлчээр өөрчлөн хувиргах үйл ажиллагаа болон практик үйлдэл гүйцэтгэх гэсэн танин мэдэхүйн үйл явцын үе шатуудаар судалдаг. Энэхүү уламжлалт арга барилыг боловсронгуй болгон сонсох, ажиглах, бичих, ярьж тайлбарлах үйлүүдийн ахиц, өөрчлөлт бүхий сурах сонирхлын илрэл болон хандлагын стандарт бус үзүүлэлтүүдээр суралцагчдын мэдлэг, чадварын түвшинг судлан дүн шинжилгээ хийж ажиллавал тэдний суралцах чадварын төлөвшил дээшилдгийг судалгааны ажлын явц, үр дүнгээр илрүүлсэн болно.

2. Хичээл бүрээр судлах сэдвийн агуулгыг ил, далд багтаамжийнх нь шүтэлцээнд хэдий чинээ нарийн гаргаж чадна тэр хэмжээгээр багшийн мэргэжлийн төдийгүй сурган хүмүүжүүлэх зүйн болон сэтгэл судлалын мэдлэг, чадварыг хамарсан сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын боловсролтой болох боломж бүрддэгийг судалгааныхаа ажлын явц, үр дүнгээр харуулсан юм. Багш бүр ийм арга барилаар ажиллаж, дадаж хэвшвэл хичээлийнхээ сэдэв бүрээр суралцагчдын харж ажиглах, сонсох, ярьж тайлбарлах гэх мэт үйлүүдээр биеийн хөгжлийг оюуных нь хөгжилтэй холбож сурах чадварын төлөвшлийг судлан дүн шинжилгээ хийх боломж бүрддэгийг математикийн хичээлийн “II эрэмбийн муруй” бүлэг сэдвийн жишээн дээр үзүүлсэн юм.

3. Математикийн хичээлийн сэдэв бүрийн агуулгыг дүрэм, тодорхойлолт, бодлого дасгалын шүтэлцээнд бүхий л боломжит багтаамжаар гаргаж чаддаг болвол өөрийнхөө ажил үйл болон амьдралыг сайжруулахтай холбоотой даалгаврыг бүрэн хийж чадах хандлагатай болж байгаа нь харагдаж байв. Ийнхүү суралцах чадварын төлөвшил аль хэр өөрчлөгдөж байгааг судлан, дүн шинжилгээ хийх чиг хандлагатай болдгийг бүтээлийн энэхүү ажлаараа шийдсэнийг ямар ч мэргэжлийн багш нар суралцагчдынхаа суралцах чадварын төлөвшлийг судлахдаа ашиглаж болох юм. Хичээлийн сэдэв бүрийн агуулгыг суралцагчид бие болон оюуныхаа хөгжлийн шүтэлцээтэй холбож эзэмшихийн тулд сэдэв бүрийн агуулгаар ажиллах явцдаа юуг дутуу хийж, юуг цаашид дэлгэрүүлж хийхээ тодруулахад зохицсон “оновчтой асуулт” тавьж чадаж байвал суралцах чадвар төлөвших боломжтой болж бидний дэвшүүлсэн таамаглал зөв болохыг харуулж байгаа юм.

4. Юуны өмнө суралцагчдын математикийн хичээлд хэрхэн суралцаж буй үйл явцыг бодит байдлаар нь судлан тогтоох явдал чухал. Түүнд тулгуурлан цаашид яаж суралцахыг нь тэдний нийгэмшлийн хөгжил, туршлага, оюун ухааны хөгжил, генетикийн шинж чанарын шүтэлцээнд сурах сонирхлын илрэл болон хандлагын зайлшгүй чухал шалгуур бүхий үзүүлэлтүүдээр судалгаа туршилт явуулсан юм. Үүний тулд суралцагч биехүний хөгжил төлөвшлийн бүтцийн загвар (схем 4)–ыг үндэс болгож (бүтээлийн 73-р тал) ажилласнаар суралцагчдын суралцах чадварыг судлан тодорхойлох боломж бий болж буйг судалгааны ажлын явц, үр дүнгээр тодруулсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 244
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :