Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Карбометаллатуудын синтез, талст бүтэц, химийн холбоо, зарим шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2343
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Карбидууд, температур, ковалент, вольфрам, төмөрлөг,

Аннотаци

Удиртгал, сорил туршилтын болон онолын хэсэг, судалгааны ажлын үр дүнгүүд, гурвалсан карбидын ангилал, карбометаллатуудыг бусад металлатуудтай харьцуулах нь зэрэг бөлөг, дүгнэлт, номзүй зохиогчийн бүтээлийн жагсаалтаас бүрдсэн болно. 1- бүлэгт Удиртгалд карбометаллатын концептыг шинээр дэвшүүлэн тавьж ажлын зорилгыг тодорхойлсон. 2-р бүлэгт Туршилтын болон онолын хэсэгт ажилд хэрэглэсэн синтез, таньж тодорхойлох 10/ тухайлбал: өндөр температурын синтезүүд, хайлшаас синтезлэх, рентген дифракцын аргууд, химийн анализ, соронзон чанар хэмжих гэх мэт, онолын тооцооны 4 /DET,LMTO-ASA, SOHP,ELE,товчлолыг хавсралтанд харна арга аргачлалыг товч дурдсан.
Практик ач холбогдол
Хоёрлосон карбидын судалгаа 100 гаруй жилийн түүхтэй бол гурвалсан карбидууд ердөө л сүүлийн хэдэн жилд дэс дараатай судлагдаж эхэлсэн
бөгөөд сонирхууштай шинж чанарууд нээгдэж байгаа (MgNi3C-ийн хэт дамжуулал [17]). Шилжилтийн төмөрлөгийн хоёрлосон карбидууд тэдгээрийн хатуу уусмал нь орчин үеийн техник, технологийн чухал материалууд болдог бөлөг нэгдэл юм. Тэдгээрийн өндөр температурт хайлдаг, хатуу чанартай, зэврэлд тэсвэртэй, сонирхолтой оптикийн, электроникийн, мөн соронзон болон бусад шинж чанар нь үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг [16]. Жишээ нь, вольфрамын карбид, WC, бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг өрөмдлөгийн материал ба мөн үүнийг Co, Ti, Ta, Nb гэх мэт металлтай хольж, төрөл бүрийн машин механизмын эд анги болгон ашиглаж байна. TiC, TiCxOy, TiCxNy зэрэг нь өргөн тархсан өнгөлөгч, бүрхэх материалууд юм. Өндөр үзүүлэлттэй ферросоронзонгууд нүүрстөрөгч агуулсан, Sm2Fe17 –аас гаралтай гурвалсан нэгдлүүд байдаг. Эдгээрийн нэг болох Gd2Fe17C2 –д Curie температур нь TК = 475 K (Gd2Fe17) –ээс TК = 752 K (Gd2Fe17C2) болж өссөн байна [16]. Шилжилтийн төмөрлөгийн хоёрлосон карбидуудыг: ионы холбоотой давс
төстэй карбидууд (Be2C, CaC2, Al4C3), ковалент холбоотой карбидууд (SiC, B4C) болон төмөрлөгийн холбоотой карбидууд (Fe3C, LaC2) гэж ангилдаг.
Эхний хоёр ангийг нь химийн холбооны нь төрхөд үндэслэж, сүүлчийнх нь шинж чанарт тулгуурлан ангилсан маш энгийн ангилал бөгөөд химийн
холбоог нь нарийн тусгаагүй юм. Химийн холбооны төрх нь нарийн нийлмэл шинжтэй гурвалсан нэгдлүүдэд ийм ангилал тохирожгүй. Иймд судалгааныхаа явцад гурвалсан карбидын ангилалыг оруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 208
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :