Бидний судалгаагаар амьсгалын давтамж далайцыг өөрчилснөөр вегетатив мэдрэлийн төлөв байдлыг өөрчилж болдгийг нотлов. 12 секундэд нэг цикл буюу нэг минутад 5 амьсгалах нь вегетатив мэдрэлийг тэнцвэртэй байлгах хамгийн зохимжтой хэлбэр байна. Хүний тархи нь эрүүл үедээ хаос байдалтай, эмгэг төлвийн үед өөр төлөвт шилжиж байв. Тархины цахилгаан бичлэгийн мэдээнд тулгуурлан тархины цахилгаан потенциалын аттракторыг 2 ба 3 хэмжээст фазын огторгуйд байгуулав. Бид анализ хийхдээ С.Шариповын функцыг ашигласнаар Фейгенбаумын диаграмм дээрх төлвийн шилжилтийг тархины эрүүл ба эмгэг төлвийн шилжилттэй жишиж үзэх боломж олдсон юм. Бид вегетатив мэдрэлийн динамикийг харуулсан загвар бүтээсэн нь эмч мэрэгжилтнүүд өдөр тутмын ажилдаа хэрэглэж өвчний эдгэрэлтийн динамикийг харах боломжтой. Бид тархины цахилгаан бичлэгийн альфа ритмийн тархалтанд топокартограмм,Хёрстын аргаар анализ хийх аргачлалыг боловсруулсан нь эпилепси өвчнийг эрт оношлох, эмгэг голомтыг тогтоох,өвчний үе шат, тавиланг тогтоох боломжийг олгож байгаа юм.