Монгол орны түүхийн сүүлийн 30 жилд социаль ба эдийн засгийн хүчин зүйлс нь газар ашиглалтын зориулалт, түүний бүтэц, дүр төрх, төлөв байдалд тоо, чанарын асар их өөрчлөлт оруулжээ. Газар ашиглалтын бүтэц, төлөв .байдалд гарсан өөрчлөлтүүдийг судлан дараах дүгнэлтүүдийг хийж байна.
1. Газар ашиглалтын балансын судалгаагаар Монгол улсын газрын нэгдмэл сангийн бүтцийг улсын хэмжээгээр болон эдийн засгийн бүс тус бүрээр авч үзвэл ХАА-н газар тэр дундаа бэлчээрийн газар ихэнх хувийг эзэлж байна.
2. Бидний судалгаагаар 1970 оноос хойш газрын нэгдмэл сангийн ангиллын газруудаас хот суурин, тусгай хамгаалалттай газар, атаржсан газар, уурхайн газрын эзлэх талбай нэмэгдэж ой, ус, бэлчээр, тариалангийн газрын хэмжээ буурч газрын бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт илэрсэн үр дүн гарлаа.
3. Газрын нөөцийн орон зайн болон биочадавх, хэвлийн эрдэс баялагийн нөөц тус улсын нийгэм эдийн засаг, нутаг дэвсгэрийн ялгаа бүрэлдэн тогтоход үндсэн хүчин зүйлс болсоор байна. Энэ нь тус улсын хөгжил ресурсийн буюу байгалийн бэл нөөцийн үзэл баримтлалаар хөгжиж ирсэнтэй холбоотой бөгөөд газар ашиглалтын бүтэц, нөөцийн хуваарилалт, бүтцийн өөрчлөлтөөр энэ нь давхар батлагдаж байгаа юм.
4. Газрын нөөцийн хуваарилалтыг судалж үзэхэд улсын нийт нутаг дэвсгэрийн
30.3 хувийг эзлэж буй эдийн засгийн төв бүсэд шилмүүст
ойгоор бүрхэгдсэн талбайн 78 хувь, агроүйлдвэрийн 1-р ангиллын хөрстэй тариалангийн газрын 98 хувь, хотожсон газрын 64 хувь, мал
сүргийг аюулаас хамгаалах тэжээл бэлтгэх талбайн 60 гаруй хувь тус тус байгаа буюу газрын нөөцийн хувьд илт давуу байдалд байна гэсэн
дүгнэлтэнд хүрлээ.
5. Математик загварчлалын дагуу хугацааны дундаж болон богино үеүүдийн чиг хандлагаар 2020 он хүртэлх газар ашиглалтын өөрчлөлтийг тооцож үзэхэд газар ашиглалтанд ХАА -н газар тэр дундаа бэлчээрийн газар давамгайлсан хэвээр байх боловч тэдгээрийн талбай багассан хандлага хэвээр байх төлөвтэй нь тогтоогдов. Голлон ХАА-н газар ашиглалтаас бэлчээрийн талбай 1 сая орчим га-аар буурна гэсэн загвар хандлага гаргав. Мөн усны сан бүхий газар, батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах газрууд дээрхийн адил аль ч хугацааны хандлагаар үзсэн буурах чиглэлтэй байх магадлал илэрлээ.
6. Бидний хийсэн мониторингийн судалгаагаар нийт бэлчээрийн
20.9 хувь доройтлын нөлөөлөлд орсон байхад
20.3 хувь нь ашиглалтгүй бэлчээр
байна. Бэлчээрийн төрх байдлын хувьд улсын дунджаар
30.4 хувийг чулуутай бэлчээр,
29.7 хувийг сөөгтэй бэлчээр эзлэж байна гэж үзлээ.
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн
22.98 хувь нь доройтсон газрын ангилалд хамаарагдах болсон нь цаашид тусгай хамгаалалттай гэсэн ангилалаас хасагдах аюултай, нийт газар нутгийн хувьд газрын нөөцийн хамгаалалт ашиглалтын түвшин хэтдорой байгааг харуулах ноцтой баримт юм.
8. Нийт тариалангийн талбайн
57.2 хувь хөрсний элэгдэл эвдрэлд орсон өөрөөр хэлбэл газрын санд бүртгэгдэж эргэлтэнд байсан талбайн
талаас илүү хувь нь элэгдэлд орсон судалгааны дүнтэй байна. Ерөнхий дүнгээр авч үзвэл тариалангийн талбайн чанар нь ялзмагийн агууламж,
ялзмагт үеийн зузаан гэсэн үзүүлэлтийн хувьд ядуувтар болон дунд зэрэг төлөвтэй, ихэнхидээ хог ургамалд нэрвэгдсэн байдалтай байна.
9. Хот суурин газрын мониторингийн дүнг нэгтгэж үзэхэд нийт газрын
67.5 хувь нь элэгдэл бохирдолд ороогүй,
32.5 хувь нь ямар нэг хэмжээгээр
бохирдолд өртсөн байна. Нийт хот суурины доройтсон талбайн
31.17 хувийг физик доройтол, химийн бохирдол
0.0052 хувийг, биологийн бохирдол 1.33 хувийг эзэлж байна.
10. Газрын мониторингийн цаашдын чиг хандлага нь экспедици, маршрут хээрийн нүсэр судалгаанаас байнгын суурин ажиглалтын цэг бүхий суурин мониторингийг тандан судалгаатай хослуулсан, газарт тавих хяналтанд олон нийтийг оролцуулдаг, хариуцлага тооцох хууль эрх зүйн тогтолцоотой, бүрдүүлсэн мэдээ мэдээллийг газрын менежментийн бусад салбар тухай бүрд нь ашигладаг байхад чиглэгдэх ёстой гэж дүгнэж байна.