Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим сортын буудай, гурилын чанарын харьцуулсан судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2287
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : талх, математик загвар, үр, үзүүлэлт, технологи, үзүүлэлт

Аннотаци

Судалгааны зорилго:
Монгол оронд тариалж буй зарим сортын буудай, түүгээр үйлдвэрлэж байгаа гурилын чанар, технологийн үзүүлэлтүүдийг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийсний үндсэн дээр технологийн шинэчлэлийн чиг хандлагыг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. Манай оронд түгээмэл тариалдаг буудайн зонхилох сортын физик- хими, биохимийн үзүүлэлт, технологийн шинж чанарыг тогтоох

2. Монголд үйлдвэрлэсэн гурилын технологийн шинж чанарыг зарим орны талхны зориулалтын гурилтай харьцуулан судлах

3. Эх орны гурилан зарим бүтээгдэхүүний судалгаа хийх
Судалгааны шинэлэг тал:
Монгол оронд нутагшсан буудайн зонхилох сорт, түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гурилын бүтэц, физик- химийн шинж чанарыг технологийн өндөр хөгжилтэй орны ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулан үндсэн бүх үзүүлэлтээр нь цогц байдлаар орчин үеийн аргазүй, техник хэрэгсэл ашиглан судлав. Монгол оронд тариалдаг зонхилох сортын буудайн гурилын гарц болон чанарын үзүүлэлтүүд үрийн шинж чанарын хоорондын хамаарлын математик загварыг гаргаж, программчилсан.
Судалгааны үр дүн:
1. Судалгаа туршилтын үр дүнд “Алтан тариа” ХК-ны гурил үйлдвэрлэх технологийн системийн операторын загвар шинээр боловсруулав.

2. Үр тариа, гурилын комплекс шинж чанарыг орчин үеийн өндөр нарийвчлалын багаж инэвтрүүлж хэмжвэл зориулалтын гурилын чанар ихээхэн дээшилнэ.

3. “Алтан тариа” ХК-ны хувьд үр тариа, гурилыг судлаж тогтоосон комплекс шинж чанарууд нь үйлдвэрлэлийг удирдах компьютержсэн автоматчлагдсан системийг боловсронгуй болгох боломжтой болно.

4. Шинээр боловсруулсан операторын загварыг тус компаны технологийн системийг үргэлжлүүлэн судлахад хэрэглэж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 135
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :