Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим халдваргүй өвчний шалтгаан эмгэг жамд аутоиммун урвалын гүйцэтгэх үүргийг илрүүлж, бие бүтцийн өөрчлөлтийг иммуногистохимийн аргаар судлах нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2292
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : хонь, гистологи, бөөрний үрэвсэл, бичил бүтэц, эс, эд

Аннотаци

Дархлаа судлалын шинэ салбар болох аутоиммун гаралтай өвчний тандан судалгааг монголын бэлчээрийн хонины дотрын зарим өвчний үед эдийн эсрэгтөрөгчийг өөрийн орны нөхцөлд бэлтгэн эмгэг судлал, иммунофлуоресценцийн (дархан туяаруулах) аргуудаар хийж, судалгааны үр дүнг нэгтгэн бичсэн энэхүү бүтээл нь дор дурьдсан шинэлэг талыг агуулна. Үүнд:
1. Монгол хонинд тохиолдох дотрын зарим өвчний үед аутоэсрэгбиеийн таньцыг ийлдэс судлалын шинжилгээгээр тогтоосон,

2. Дотрын зарим өвчний шалтгаан, эмгэг жамд аутоиммун урвалын гүйцэтгэх үүргийг тогтоосон.

3. Мал эмнэлгийн эмгэг судлалын практикт аутоиммун урвалыг илрүүлэх судалгаанд иммунофлуоресценцийн урвалыг анх удаа ашиглан, үр дүнг ийлдэс судлал, эмгэг судлалын бичил түвшний судалгааны дүнгээр баталгаажуулсан.

Нутгийн монгол хонины дотрын зарим халдваргүй өвчний (гепатит, нефрит, миокардит, тураал) шалтгаан, эмгэгжамд аутоиммун урвалын хэрхэн нөлөөлж байгааг эд, эсийн түвшинд судалж, иммунофлуоресценцийн аргаар баталгаажуулах зорилго тавьж ажилласан. Дээр дурдсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг өмнөө тавьж ажилласан болно. Үүнд:
1. Монгол хонины дотрын зарим өвчнийг эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр илрүүлэн оношилж, сонгон авах;

2. Эдийн өвөрмөц эсрэгтөрөгч (элэг, бөөр, зүрх, их биеийн булчин) бэлтгэн ЦНШБУ болон бичил тунадасжих урвалаар цусны ийлдэс, сийвэнд ауто-эсрэгбиеийг илрүүлж, улирлын хөдлөлзүйг судлан тогтоох;

3. Судалгаанд хамрагдсан хонины эд, эрхтэнд үүсэх үлэмж, бичил бүтцийн өөрчлөлтийг эмгэг судлалын аргаар шинжлэн тогтоох;

4. Туулайд хэт дархлаа хийж, IgG - г ялган цэвэршүүлж, флуоресцент изотиоцианат (ФИТЦ)-тай холбож эдэд иммунофлуоресценцийн (дархан туяаруулах) шинжилгээ хийх;
Дүгнэлт:
1. Бөөрний үрэвслийн үед хонины физиологи биохимийн үзүүлэлтийн өөрчлөлтийг хяналтынхтай харьцуулахад цусны улаан эс
16.2 хувиар, ийлдэсний альбумин
13.3 хувиар бага, лейкоцитын тоо
18.7 хувиар, азотын үлдэгдэл бодисын хэмжээ
9.36 хувиар тус тус илүү байв.

2. Элэгний үрэвслээр өвчилсөн хонины цусны ийлдэсний альбумин, глобулины илтгэлцүүр болон АсАТ, АлАТ ферментийн идэвхийг эрүүл хонины ижил үзүүлэлтэй харьцуулахад А/Г илтгэлцүүр
28.7 хувиар бага, АлАТ ферментийн идэвхи
0.54 ммоль/л-ээр буюу
34.6 хувиар, АсАТ ферментийн идэвхи
0.55 ммоль/л-ээр буюу
73.3 хувиар тус тус илүү байв.

3. Монгол хонины дотрын зарим өвчний шалтгаан эмгэг жамд аутоиммун урвалын гүйцэтгэх үүргийг илрүүлэх эдийн эсрэгтөрөгч бэлтгэн, түүний бүтэц молекул жинг тодорхойлж, ийлдэс /дархлал/ судлалын урвалд ашиглах боломжтой болов.

4. Дотрын зарим өвчний үед үүсэх ауто-эсрэгбиеийн улирлын хөдлөлзүйг ийлдэс судлалын аргаар гаргахад хаврын улиралд хамгийн өндөр 12-58 хувь, намрын улиралд 6-34 хувь, зуны улиралд 6-40 хувь, өвлийн улиралд 12-42 хувьд илэрч байв.

5. Ийлдэс судлалын аргаар аутоиммун урвал эерэг гарсан хонины эрхтэн эдийн бие бүтцийн өөрчлөлтийг эд эсийн түвшинд эмгэг судлалын аргаар судлахад
а/ бөөрний түүдгэнцэр хатанхайрч, шулуун болон тахир сувганцрууд сөнөрөлд автан, зарим бөөмүүд уусч, бөөрний түүдгэнцэрт амилоидоз үүссэн;
б/ элгэнд голомтолсон хуурай үхжил, гемосидероз, лимфойд зангилаанцар үүссэн нь элэгний эдэд мөхлөгт сөнөрөл, үхжил үүсч, элэгний багананцар хооронд цус ихдэлтэй, эпителоид, лимфоид эсийн мөхлөгт зангилаа үүссэн;
в/ зүрхний булчингийн уурган сөнөрөл, үрэвслийн эсүүд нэвчирсэн, цус харвалт үүссэн;
г/ их биеийн булчингийн ширхэгүүд бага зэрэг сөнөрөлт үүсэх зэрэг голлох өөрчлөлтүүд илэрч байв.
Эдийн өвөрмөц /элэг, бөөрний/ эсрэгтөрөгчөөр туулайд хэт дархлаа хийж, эерэг ийлдэс бэлтгэн, иммуноглобулин G-г ялган цэвэршүүлж, флуоресцент изотиоцианаттай /ФИТЦ/ холбон түүнийг ашиглан хөлдөөсөн эдийн дээжинд иммунофлуоресценцийн шинжилгээ хийхэд эерэг урвал өгсөн нь аутоиммун урвалыг шууд иммунофлуоресценцийн аргаар оношлох боломжтой гэж үзэв.

6. Хонинд химийн хурц туршилтаар бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэхэд гэмтэлт үрэвсэл давамгайлсан, туулайд эсрэг ийлдсээр бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэхэд дархан бүрдлээр нөхцөлдсөн гломерулонефрит үүссэнийг бичил бүтцийн шинжилгээгээр тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :