Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Буудайн тэжээлийн талбайг оновчтой ашиглах техник технологийн шийдэл



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2300
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : хөрс, бордоо, үр, гуурс, үрлүүр, сийрүүлүүр

Аннотаци

Манай орны тариалангийн эргэлтийн 80 гаруй хувь нь их бага хэмжээгээр элэгдэлд орсноос хөрсний үржил шим муудаж өндөр ургац авахад сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа зонхилох ургац авдаг ойт хээрийн бүсэд салхины элэгдэл эрс ихэсч 60 гаруй мянган га газрыг хамрах болсон нь үр тарианы үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болжээ. Мөн дэлхийн цаг агаарын дулаарлаас газрын хөрс хуурайшиж ургамлын ургацанд сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн үед гуурстай талбайн хөрсийг эргүүлэхгүйгээр гуурсан доогуур нь суман хошуутай сийрүүлэгчээр далд боловсруулах, үрэлгээ ба нягтруулах ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэдэг цомхотгосон угсрааг хэрэглэх болжээ. Энэ нь хөрсний өнгөн хэсгийг элэгдэлд оруулахгүй сайн талтай боловч үрийг тухайн эгнээнд хувиарлан цацруулах ажиллагаа хийгддэггүй байснаас ургацанд төдийлөн сайн нөлөө багатай байжээ. 1980-аад оноос эхлэн Монголд анх удаа үр цацруулагчийг Хэнтий аймгийн Хурхын сангийн аж ахуйн (хуучин нэрээр) тарианы талбайд туршсан нь үр дүнгээ өгч эхэлсэн байна.Үйлдвэрээс гаргасан СЗС-
2.1 үрлүүр сийрүүлүүр нь үрийг 4-5 см өргөн зурвасанд цувуулж тарьдаг байсныг цацруулж тарьдаг болгосноор 1 га-гийн ургацын хэмжээ өмнөх жилүүдийн дунджаас даруй 1.7-
2.5 цн-ээр нэмэгдэх нөхцөл бүрдсэн юм. Иймээс энэ шинэ санаачлагыг бусад үр тарианы аж ахуйнууд туршлага болгон авч, өөр өөрсдийн тариалангийн талбайд нэвтрүүлж эхэлснээс хойш бараг 20 гаруй жил өнгөрчээ. Ингэж тарих угсрааны бас нэг давуу тал гэвэл хөрсний өнгөн хэсгийг эргүүлэхгүйгээр хавж боловсруулан хөрсний зохистой гүнд бордоо ба үр цацах, өнгөн хэсгийг нягтруулах зэрэг хэд хэдэн хосолмол ажиллагааг нэг явалтаараа гүйцэтгэж байгаа юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 222
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :