Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Элжгэн халхын утга соёл, аман болон бичгийн зохиолын уламжлал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2299
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Утга соёл, аман билиг, элжгэн халх

Аннотаци

Уг ажлын бүтэц нь Удиртгал, Элжгэн халхын утга соёлын ерөнхий өгүүлэмж, Элжгэн халхын аман билгийн уламжлал, Элжгэн халхын бичгийн зохиолын хөгжил хэмээсэн гурван бүлэг, дүгнэлт, номзүй, зүүлт тайлбар, хавсралтаас бүрдэнэ. Хүн төрөлхтний оюуны баялаг өв, монгол үндэстний бий болгосон утга соёлын эрдэнэсийн их санд тэрхүү нэгэн дээвэр туурганд багтан орших угсаатан, ястан, аймаг, овгийн оруулсан хувь нэмэр үлэмж билээ. Чухам иймд манай монгол судлалтан нарын судалгаа овог аймгаас угсаатан үндэстэнг хамарсан өргөн далайцтайн сацуу аль нэг ястан, овог аймгийн өвөрмөц шинж, үл давтагдах талыг нь тодорхойлон тэмдэглэсээр иржээ. Монгол оронд утга соёл түгэн дэлгэрсэн тэр л үеэс эхлэн түүний ухагдахуун, хүндэтгэл бэлгэдлийн тогтолцоо, зан үйл, хэрэглээний олон талыг боловсронгуй болгож ирсэн гэж үзэж болно. Монгол утга соёлын хөгжил аль нэг цаг үед эрчимжин мандаж, зарим үед буурч, зарим тохиолдолд бүр мартагдаж үгүй болж байсан ч үндэсний онцлог, язгуур шинжээ хувирган өөрчлөх, өөр шинж тэмдгээр уламжлах зэргээр хадгалагдсаар ирсэн билээ. Бидний үед тодорхой мэдэгдэж буй харьцангуй эрт үед холбогдох, давтагдашгүй шинжтэй Элжгэн халхын утга соёлын жишээ нь аман билгийн өв, XIII зууны үеэс төр ёсны тахилгад орж байсан төрийн цагаан тугийг тахих "Сүлд цэнгэх ёс", арай хожуу үед хошууны захирагч, яруу найрагч С. Лувсандондовын дуу шүлэг, хошуу нутагтаа үүсгэн санаачилж байсан дэг ёс, дүрэм журам, төв халхаас уламжлан ирсэн ёс заншлын зарим нь газар нутгийн байршилт, хаяа нийлэн суух баяд, дөрвөд, сартуул, хотгойдын зан дадгаалын харилцан нөлөөлөлд автан улмаар өөрчлөгдсөн тэргүүтнийг дурдаж болно. Эрдэмтэн судлагчид Элжгэн халхыг нэгэн өвөрмөц овог аймаг хэмээн үзэж, янз бүрийн талаас нь судалж, холбогдох ном бүтээлдээ дурдаж ирсэн бөгөөд голлон үндсэн судалгааныхаа хажууд дам давхар өгүүлж ирснээс Элжгэн халхын утга соёл, аман болон бичгийн зохиольш уламжлалыг тусгайлан хөндөн үзсэнгүй. Элжгэн халхын утга соёлын талаар судалсан зүйлийг үзэхэд, нэгд, Лувсандондов гүний намтар, уран бүтээлийн, хоёрт, аман билгийн өв, түүх соёлд холбогдох мэдээ баримтуудыг нэрлэж болох бөгөөд Элжгэн халхын утга соёлын гол зүйлс, аман билгийн жишээ нь Лу жанжин гүний үйл хэрэгтэй холбогдож уран бүтээлд нь шингэсэн тул бид энэхүү ажлын хүрээнд нэг бүлэг болгон хамтатган авч үзэхдээ өмнөх судлагчдын хараахан бүрэн хэмжээнд тодруулаагүй хэсгийг хөндсөн нь элжгэн халхын утга соёлыг цогцоор нь харах гэсэн оролдлого мөн болно. Элжгэн халхын утга соёлд холбогдох онцлог зүйлүүдийг сурвалжлан цуглуулсан эх хэрэглэхүүн, судлагчдын бичиж нийтлүүлсэн, тэмдэглэсэн зэрэгт үндэслэн тус тусынх нь мөн чанар, хоорондын шүтэлцээ, түүнийг илэрхийлж, уламжлан хадгалж ирсэн хүн зоны сэтгэлгээ нь чухам ямар зүйлээр илэрч байгааг тодорхойлсны үндсэн дээр Элжгэн халхын утга соёлын зарим асуудлыг тайлбарлаж, зохих дүгнэлт өгөхийг зорив.
Элжгэн халхын аман билиг, бичгийн уран зохиолын харилцан хамаарал, зан үйлийн сэтгэлгээний хэв шинжийг илэрхийлж, хүн зоны ухамсар, байгаль дэлхийдээ хандах хандлага болоод утга соёлын тухайд ерөнхиЦ. байдлыг тодорхойлсон нь өнөөгийн хэл бичгийн ухааны нийтлэг, цогц чанарыг бүрэлдүүлэхэд нэлээд ач холбогдол бүхий зангилаа асуудлын нэг бөгөөд үүнд зохих ёсоор хувь нэмэр болохуйцаар хандав. Мөн, шинжлэх ухааны хөгжил зохих шатанд хүрч өөр хоорондоо нэгдэх болсон энэ цаг үед нийгэм соёлын хүн судлалын ухаанд баримталж буй үзэл хандлага, зарим аргачлалыг хэрэглэн энэ хүрээнд соёлыг тайлбарлахад шинэлэг байр сууриас хандсан болно. Монгол утга соёлын хүрээнд өөрийн гэх өвөрмөц шинжийг агуулсан Элжгэн халхын утга соёл нь монголчуудын танин мэдэхүйн сэтгэлгээний зарим онцлог, энэ нутаг оронд болсон хэрэг явдлыг уран сайхнаар боловсруулан амаар дамжих, бичигт тэмдэглэгдэн үлдэхдээ зан ааль, зан үйлийн шинжийг тусгадаг тул судалгааны үнэт хэрэглэхүүн, баримт болох үүднээс үндсэн агуулгадаа хандав. Монгол аман зохиолын нэгэн хэсэг болох Элжгэн халхын аман билиг нь тэдний танин мэдэхүйн сэтгэлгээний уламжлал, түүх соёл, хэв заншлыг хадгалан үлдсэнийхээ хувьд судалгааны үнэт хэрэглэхүүн болох юм. Тэр аман зохиолын охь дээжийг шингээсэн жишээг ажиглаж байхад Элжгэн халхын ахуй амьдрал, түүх соёл, байгаль дэлхий, оршин ахуйгаа танин мэдсэн мэдрэмж, төсөөлөл нэвт шингэсэн сонирхолтой өгүүлэмж, адилтгал зүйрлэл, дүр дүрслэлийг хадгалан буйгаараа янз бүрийн мэдлэг ухааны айд хамрагдан судлагчдын анхаарлын төвд ямагт байсаар иржээ.
Монгол уран зохиолыг дотор нь үгийн урлагийн туурвилынх нь хувьд аман зохиол, бичгийн уран зохиол гэсэн хоёр хэсэгт хуваан үзэж иржээ. Аман зохиол нь мөн чанараараа бичгийн зохиолоос олон талаар ялгарах ба өөрийн туурвилзүйтэй, гоозүйн сэтгэлгээний хувьд өөр хэв маягтай ч ижилсэх зүйл бий.
Аман болон бичгийн зохиолыг зэрэщүүлэн авч үзвэл цаг хугацааны хувьд үлэмж ялгаатай ба өөрөөр хэлбэл цуваа цагийн явцаар тодорхойлогдоно. Мөн чанарын хувьд нь авч үзвэл аль аль нь эрх биш үгийн урлагийн хэсэг мөн билээ. Аман зохиол нь үтийн урлагийнхаа шинжээр сонсож хүртэгдэхүйн талдаа илүү ойр бол нэгэнт үүнтэй уламжлал залгамжийн нягт холбоотой бичгийн зохиол нь логикоор бодоход бас сонсохуйн шинжид ойр байх учиртай ба Лу гүний уран бүтээл чухам энэ талыг түлхүү шингээсэн байна. Монголын соёл, шинжлэх ухаан, нийгэм төрд хүүхэн гавьяатай номын мэргэдийн үйл хэрэг, зохиол бүтээлийг тодруулан судлах нь чухал. Ийм хүмүүсийн нэг бол монгол даяар "Лу жанжин гүн " хэмээн алдаршсан Сэдбазарын Лувсандондов (1854-1909) юм. Лу жанжин гүний уран бүтээлийн судалгаа нь монголын сонгодог уран зохиол судлалын чухал асуудлын нэг тул бид намтар, уран бүтээлийн зарим бүдэг бүрхэг хэсгийг тодруулсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :