Энэхүү диссертацийн ажлын хүрээнд "Голгэсэртэн" овгийн Шарилжны төрлийн ургамал Бөндгөр шарилж / A.sphaerocephala Krasch /-ны үрнээс полисахаридын нэг хэсэг бүлгийг цэвэршүүлэн ялган авч, түүний моносахаридын бүрдэл, гликозидийн холбооны төрөл, физик химийн болон биологийн шинж чанарыг шинжлэх ухаанд анх удаа таньж тодорхойлов.
Туршилт судалгааны ажлын үр дүнг эмхэтгэн дараах дүгнэлтэнд хүрлээ.
1.Бөндгөр шарилжны үрэнд
5.72-
9.8 %-ийн гарцтай саармаг полисахарид агуулагддаг, түүний молекулын дундаж масс Mw=
3.49х104 Da болохыг тодорхойлов.
2.Бөндгөр шарилжны полисахаридын анхдагч мономер бүрдэлд глюкоз, галактоз, арабиноз, манноз, ксилоз зэрэг саармаг моносахаридууд тодорхойлогдож, үүнээс ксилоз
37.9% (нийт сахарт харьцуулахад)-иар илүү зонхилж, Xylp(
12.4, 1,4); Araf (1,3); Galp(1,2, 1,
3.6, 1,6); Glup(1,4,1,
4.6); Manp(1,2,1,4) терминал гликозидийн холбоогоор тус тус холбогдсон өвөрмөц бүтэцтэй байгалийн нэгдэл болохыг шинээр томъёолон илрүүллээ.
3. Ургамлын үрэнд
17.8%-ийн гарц бүхий тостой, түүний найрлаганд пальмитин, стеарин, олейн, линол, линолейн зэрэг тосны хүчлүүд агуулагддаг ба үүнд линолын хүчил
74.5%-иар зонхилж байгааг тодорхойлов.
4.Шарилжны үрэнд нийт 10 элемент тодорхойлогдож, түүнээс макро элемент кали
4.04%, эссенциаль микро элемент цайр
0.29%-иар харьцангуй их агууламжтай байна.
5.Бөндгөр шарилжны үрийн саармаг полисахарид болон түүний сульфатжуулсан уламжлалын фармакологийн идэвхийг судалсны дүнд амьтны цусан дахь липопротеидыг задалж, холестерины хэмжээг бууруулан цус шингэрүүлэх антикоагулянт үйлдэлтэй болохыг туршилтаар батлав.
6.Хими болон фармакологийн туршилт судалгааны үр дүнд Бөндгөр шарилж ургамлын түүхий эдийн болон түүгээр хийсэн хүний ходоодны улайлт, шархлаа, үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэн анагаах үйлдэлтэй "Arecephala" эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн технологи, улсын стандарт (MNS)-уудыг боловсруулан батлуулав.