Бага ангийн математикийн гүнзгийрүүлсэн сургалтын агуулга, аргазүйн нэг хувилбарыг боловсруулсан. Бага ангийн математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж буй сургуулиудын туршлагыг судлан дүн шинжилгээ хийж, практикт хэрэглэж болох гарын авлага болгон хэрэглэх боломжтой. 1.93 дугаар сургуулийн бага ангийн математикийн гүнзгий агуулгыг оновчтой, зөв зохистой аргаар сургахад сурагч нэг бүр эзэмшиж чадах юм гэдгийг туршилт сургалт нотоллоо.
2.Бага ангийн сурагчид нь сэтгэхүйн үйлдлүүд, танин мэдэхүйн аргуудыг хийж чадах чадвартай нь тодорхой харагдлаа. Тухайлбал: ажиглах, жишиж харьцуулах, задлах, нэгтгэх, бодомж, оюун дүгнэлт хийх, адилсгах, тодруулах, хийсвэрлэх, нотлох, няцаах, ангилах зэрэг үйлүүд сайн хийж, тэдгээрт сурч байна.
3.Сурагчийн гол гурван хэрэгцээг хангах, тэдний сэтгэхүйг жолоодох, оюуны үйл шатлан төлөвшүүлэх, тэдний мэдлэгээ хэрэглэх, нотлох, тайлбарлах чадваруудыг хөгжүүлэх зэрэг арга нь сайн үр дүнд хүргэж байна.
4.Дээрх аргуудыг хэрэглэсний үр дүнд сурагч бүр сурах хөдөлмөрийг хийж сурч байна.
5.Сурагчдаа математикийн шинжлэх ухааны хэлд оруулах зорилго хэрэгжих боломжтойг харууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0