Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зүрхний титэм судасны цочмог өвчний үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2350
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Тусламж үйлчилгээний чанар, титэм судасны өвчин, удирдамж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл ханамж

Аннотаци

Хөгжиж байгаа болон хөгжилтэй улс орнуудад нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчин байдаг. Тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулснаар хүн амын дунд өвчлөл, нас баралтыг бууруулж чадна. Зүрхний титэм судасны цочмог өвчний үед үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэлэх зорилгоор энэхүү судалгааг хийлээ.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааны мэдээ баримтыг цуглуулах хэрэгсэл нь зүрх судасны өвчний оношлогоо, эмчилгээний одоо мөрдөж байгаа удирдамж, хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүх, сэтгэл ханамжийг тодорхойлох асуумж байлаа.
Судалгааны ажлын үр дүн: Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжинд АGRЕЕ үнэлгээний шалгуурын дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, шинэчлэн сайжруулснаар практикт үргэлжлүүлэн хэрэглэх боломжтой. Шастины нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 40%, Төвийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгсдийн
18.4% нь зүрхний цочмог шигдээс оноштой байв. Судалгаанд оролцогсдын сэтгэл ханамжийн дундаж оноо
66.28 байлаа. Хэвтэн эмчлүүлэгсдийн
78.8% нь эмнэлэгт дахин хэвтэх шаардлага гарвал тухайн эмнэлгээр дахин үйлчлүүлэх хүсэлтэй байна.
Дүгнэлт: Зүрхний титэм судасны өвчний үед зайлшгүй хийгдэх шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээ нь эмнэл зүйн удирдамжийн дагуу хийгдэхгүй байна. Зүрхний титэм судасны цочмог өвчний үед хийгдвэл зохих эмийн эмчилгээ эмнэл зүйн удирдамжийн дагуу хийгдэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 168
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :