Бүтээл нь 142 хуудас компьютерийн бичлэг бүхий, оршил, дөрвөн бүлэг, дүгнэлтээс бүрдэх бөгөөд 32 хүснэгт, 2 бүдүүвч, 23 зураг, 34 график, 112 нэрийн ашигласан хэвлэл, 3 хуудас хавсралттай болно. Эрдэнэтийн районы гадаргын усны бохирдлыг бууруулах, нөөц ихтэй, олборлоход хялбар Дорноговь аймгийн Өргөн сумын (цаашид Өргөний гэх) цеолитийг Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн хаягдлын аж ахуйн далангаар шүүрэх усны хүнд металлын агууламжийг бууруулж ус цэвэрлэгээний технологийн чанарыг сайжруулахад ажлын зорилго оршино. "Өргөний цеолитон шүүлтүүрийн ширхэглэл, шүүлтүүр үеийн зузаан болон шүүх хурдаас хамааруулан шүүрэлтийн итгэлцүүрийг тогтоож томьёог гаргаж тогтоосон. "Өргөний цеолитийг хүнд металлын ионыг бууруулахад шүүлтүүрээр ашиглах боломжтойг тогтоов.