Дессертаци нь удиртгал, үндсэн 4 бүлэг, 13 дэд бүлэг,19 зүйл диссертацийг бичих явцад хэрэглэсэн хураангуй үгс, англи монгол нэр томёоны товч толь ерөнхий дүгнэлт болон ашигласан бүтээлийн жагсаалт зэргээс бүрдэнэ. Түүнээс гадна Оюут улааны хүдрийн зангилгаа болон түүний тодорхой хэсгүүдийн геологи, ашигт малтмалын 12 ш зураг, мөн судалгааны талбайн мэдээллийн санд ГМС болон статистик аргаар дүн шинжилгээ, боловсруулалт хийсэн үр дүнгийн 19 ш зураг, 10 ш хүснэгт агуулсан нийтдээ 139 хуудас нэг сэдэвт бүтээл юм.
Судалгааны ажлын шинэлэг тал:
- Манай орны хувьд геологийн судалгааны үр дүнг 1996 он хүртэл зөвхөн цаасан дээр хэвлэх хэлбэрээр хийж ирсэн бөгөөд өмнө нь хийгдэж байсан эрдэм
шинжилгээ, судалгааны ажлууд нь тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсад дагаж мөрдөж байсан онол таамаглал, арга зүйн дагуу хийгдсэн. Гэтэл ГМС нь орон зайн болон холбогдох орон зайн бус тоо мэдээллийг хадгалах, нэгтгэх, боловсруулах, тэдгээрт дүн шинжилгээ хийхэд цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй хэрэглэхэд хялбар байдгаараа чухал ач холбогдолтой байгаад зогсохгүй цаашдын эрэл хайгуулын ажлыг төлөвлөхөд дөхөм болох сүүлийн үеийн дэвшилтэт арга юм.
- Оюут Улааны хүдрийн зангилаанд хийгдсэн геологийн төрөл бүрийн үе шатны ажлуудаар тогтоогдсон зэс-алтны хүдэржилтүүд тэдгээрийн байр зүйн, геологийн, геофизикийн, геохимийн судалгааны үр дүнгийн анхдагч өгөгдлүүдийг цуглуулж, мэдээллийн санг байгуулж түүнд ГМС-ийн арга болон статистик дүн шинжилгээгээр төрөл бүрийн загваруудыг тооцоолон гаргаж баталгаажуулалт хийж улмаар хэтийн төлөв бүхий талбайг ялгаж өгсөнөөрөө манай улсад урд өмнө нь тэр болгон хийгдэж байгаагүй шинэлэг судалгаа болсон.
- Энэхүү судалгаагаар Оюут Улааны хүдрийн зангилаанд тогтоогдсон зэс-алтны орд илрэлүүд тэдгээрийн хүдэржилтийн хүчин зүйлүүдийн хоорондын хамаарлыг тогтоож загвар боловсруулахдаа геологийн төрөл бүрийн судалгааны үр дүнгийн мэдээллүүдийг газар зүйн мэдээллийн системийн (ГМС) аргаар давхарлуулсан үе үүсгэн судалж улмаар математик статистик аргаар тооцоолол хийж загваруудыг зохиосон нь геологийн, ГМС-ийн болон математик статистикийн шинжлэх ухаануудыг хооронд нь хослуулсан өвөрмөц ажил болсон.
Судалгааны ажлын онолын ба практик ач холбогдол:
Оюут улааны хүдрийн зангилааны зэс-алтны хүдэржилтийн хэтийн төлвийн үнэлгээнд ГМС-ийн арга болон статистик дүн шинжилгээний аргуудыг хослуулан
хэрэглэх нь дараах онол практикийн ач холбогдолтой байна
1. Оюут улааны хүдрийн зангилааны зэс-алтны хүдэржилттэй хэтийн төлөвийг үнэлэх зорилгоор тус талбайд хийгдсэн геологийн төрөл бүрийн үе шатны
ажлуудын үр дүнгүүдийг нэгтгэж ГМС-д тулгуурласан мэдээллийн санг байгуулсан нь энэхүү мэдээллүүдийг тухайн судалгааны ажлын зорилгод
тохируулан төрөл бүрийн хэлбэр форматаар гаргаж авах, давхцуулж харах улмаар ГМС болон статистик дүн шинжилгээг хийх бүрэн боломжтой
болгосон явдал юм.
2. Мэдээллийн санд ГМС арга болон статистик дүн шинжилгээний аргуудыг хослуулан боломжит харьцаа, нотолгооны жин, материаллаг бууралтын
загваруудыг тооцоолж, улмаар мэдэгдэж буй орд илрэлүүдтэй харьцуулан баталгаажуулалт хийхэд боломжит харьцааны загвар 90,44%, нотолгооны
жингийн загвар
63.1%, материаллаг бууралтын загвар
85.1%-ийн магадлал үзүүлж байгаа нь энэхүү судалгааны үнэмшил өндөр байгааг илэрхийлж
байна.
3. Судалгааны үр дүнд зохиосон загвар тус бүрд гарган авсан хэтийн төлвийн зурагнуудаас харахад Оюут улааны хүдрийн зангилааны зэс-алтны
хүдэржилт бүхий Шинэ, Борнит, Диорит, Зүүн хойд ба Зүүн өмнөд зэрэг талбайнууд нь хэтийн төлвийн зэрэг өндөртэй бөгөөд цаашдын судалгааг
нарийвчлан хийх шаардлагатай гэсэн талбайд хамрагдаж байна.
4. Монгол орон нь зэс порфирийн төрлийн орд, илрэл ихтэй тэдгээр нь гүйцэт сайн судлагдаагүй байдаг. Иймд Оюут улааны хүдрийн зангилааны хэтийн
төлвийг ГМС болон статистик дүн шинжилгээг хослуулан үнэлсэн нь түүнтэй төстэй зэс-порфирын хүдэржилттэй талбайд хэтийн төлвийн үнэлгээ өгч
цаашдын эрэл хайгуулын ажлыг төлөвлөхөд эталон болгон ашиглахад давуу талтай, цаг хугацаа болон эдийн засгийг хэмнэх практик ач холбогдолтой болно.