Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Механик шинж чанараас хамааруулан сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2372
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : ноос ноолуур, сүлжээний төрөл, эсгүүргүй арга, сүлжих тооцоолол

Аннотаци

1.Эсгүүргүй аргаар үйлдвэрлэх сүлжмэл хувцасны зохион бүтээлтийн Сүлжмэл-1 аргачлалыг хэрэглэн Францын Лектра системийн Мodaris-
2.2 программ дээр сүлжмэл цамцны суурь үлгэрийн байгуулалт, олшруулалтыг хийж туршсан нь уг аргачлал хувцасны САD-ийн ямар ч системтэй зохицон ажиллах боломжтой болохыг нотлов.
2.Сүлжмэл-1 аргачлал болон KnitWear MGL-
2.0 хэрэглээний программыг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлд хэрэглэх бүрэн боломжтой болов.
3.Судалгаа, туршилтын ажлын үр дүнг тусгасан, сүлжмэлийн үйлдвэрүүдэд хэрэглэгдэх зохион бүтээлт, сүлжих тооцооллын хэсгийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор энгийн хэрэглээний түвшинд ажиллах сүлжмэл хувцасны зохион бүтээлт болон сүлжих тооцооллын KnitWear MGL-
2.0 хэрэглээний программыг боловсруулан, сүлжмэлийн үйлдвэрүүдэд туршиж байна.
4.Сүлжмэл хувцасны зохион бүтээлт болон сүлжих тооцооллын KnitWear MGL-
2.0 хэрэглээний программын ажиллах зааврыг боловсрууллаа.
5.Судалгаа, туршилтын ажлын үр дүнг өртгийн инженерчлэлийн аргаар үнэлэхэд KnitWear MGL-
2.0 программыг хэрэглэснээр сүлжмэл хувцасны үйлдвэрлэл дэх сүлжих тооцоололд зарцуулдаг цаг хугацааг 5 дахин хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж
4.6 дахин нэмэгдэх боломж бүрдэж байна.
6.Мөн программ хангамжийн тусламжтайгаар сүлжмэл дээжний нягтын ялгаа, утасны номероос хамааруулан эдлэл, хувцсыг сүлжихгүйгээр жингийн хэмжээг компьютерийн дэлгэцэн дээрээс хянах боломжтой болсон нь үүнээс хамааралтай үйлдвэрлэлийн технологи ажиллагааны явц, гарцын хэмжээ, нэгж бүтээгдэхүүний жин зэргийг богино хугацаанд орчин үеийн компьютержсэн технологи хэрэглэн тооцоолох боломжийг бүрдүүлэв. Эх орны сүлжмэлийн үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд болох ямааны ноолуур, тэмээний ноосон сүлжмэл эдийн бүтэц, шинж чанарыг судлахад сүлжээний төрлүүдийн утасны шинж чанар, зузаан, гадаргуугийн нягт болон механик шинж чанарын үзүүлэлтүүд нь харилцан адилгүй болохыг тогтоов.Сүлжмэл эдийн механик үйлчлэлд өртөх үеийн хэв гажилтын хэмжээг тодорхойлохын тулд Пиерсийн сүлжээний төрлийн геометр загварт тулгуурлан, ноос, ноолууран сүлжмэлийн бүтцийн геометр загварыг боловсруулж, Solid Works программ хэрэглэн загварчлав. Сүлжээний бусад төрлүүдтэй харьцуулахад бат бөх, хөшүүн чанар өндөртэй, суналт багатай хагас милано сүлжээсний геометр загварыг ANSYS программ хэрэглэн гадны механик үйлчлэлд оруулан, деформацид өртөх үеийн гогцооны хэлбэр хэмжээ болон шилжилтийн үеийн хүчдлийн хэмжээг тооцоолоход гулзайлт, шилжилт, шахагдалт зэрэг механик хэв гажилт үүсч байгаа нь тогтоогдов. Сүлжмэл эдлэлийн хэрэглээний үзүүлэлтэнд чухал нөлөөтэй механик шинж чанар болох гулзайлт, шилжилт, шахагдалтыг судлан, гулзайлтын үеийн хөшүүн чанар, момент; шилжилтийн үеийн хөшүүн чанар, момент; шахагдалт, харих чадварын хэмжээг тогтоов. Дээрхи туршилт, судалгааны үр дүнг магадлалын онол болон тархалтын шинжилгээний аргаар боловсруулан, туршилтын утгуудын стандарт хэлбийлтийн хэмжээгээр сүлжээний төрлийн ангилал тогтоов.Сүлжээний төрлийн ангилалын дагуу эрэгтэй, эмэгтэй сүлжмэл хувцасны зохион бүтээлтийн сулын хэмжээг оновчлон, гадуур болон хөнгөн хувцасны хувьд бариу, хагас бариу, шулуун хэлбэртэйгээр нийт 48 төрлөөр тогтоосон нь сүлжмэл хувцасны зохион бүтээлтийг боловсронгуй болгох үндэслэл болов. Сүлжмэл хувцасны суурь үлгэрийг байгуулах, загварчилгаа хийх, үлгэрийг өмсгөл хэмжээний дагуух шатлан олшруулах боломж бүхий зохион бүтээлтийн "Сүлжмэл-1" аргачлалыг боловсруулав. Сүлжмэл хувцасны зохион бүтээлтийн Сүлжмэл-1 аргачлалын үндсэн дээр ажиллах зохион бүтээлт болон сүлжих тооцооллын KnitWear MGL-1.0, KnitWear MGL-
2.0 цуврал программ хангамжийг боловсрууллаа. Энэхүү программ хангамж нь нягтын ялгаатайгаар сүлжих, сүлжээний төрлүүдийг хамтад нь тооцоолох, сүлжих тооцоололыг Stoll-M1 программ руу хөрвүүлэх, хээ судлыг хуваарилах боломжийг агуулна. 14Энэхүү судалгаа шинжилгээний ажлын үр дүнг өртгийн инженерчлэлийн аргаар үнэлэхэд монгол ямааны ноолуур, тэмээний ноосон сүлжмэл хувцасны зохион бүтээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэх боломж бүрдсэн төдийгүй KnitWear MGL-1.0, KnitWear MGL-
2.0 программыг хэрэглэснээр сүлжмэлийн үйлдвэрлэлийн сүлжих тооцооллын хугацаа 5 дахин багасч, хөдөлмөрийн бүтээмж
4.6 дахин нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн зардал жилд
23.1 сая төгрөгөөр хэмнэгдэх урьдчилсан тооцоо гарч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 302
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :