Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Алагтолгойгийн ордын нүүрсний найрлага, бүтэц ба задралын бүтээгдэхүүн



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2376
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : нүүрс, битум, үнс, хагас кокс, давирхай

Аннотаци

Судалгааны ажлын шинэлэг тал
1. Нүүрсний битум ба давирхайн фракцуудын найрлагыг хромато-масс-спектрийн аргаар судалж 86 нэгдлийг танин тодорхойлов.

2. Битум түүний фракцуудын найрлагыг анх удаа НУТ-ны, ХМС-ын, ЦСР-ийн спектрийн аргуудаар иж бүрэн судалж ароматик, алифатик фрагментууд, амин, фенолын ба спиртийн гидроксил бүлэг, карбонил бүлэг, хүчилтөрөгч агуулсан бүтцийн нэгжүүдээс бүрдсэн гол төлөв С10-С42 нүүрсустөрөгчид, карбоны хүчил, гопануудаас тогтдогийг илрүүлсний дээр нүүрсустөрөгчид дэх нүүрстөрөгч ба устөрөгчийн хуваарилалтыг тооцоолж гаргасан.

3. Ордын нүүрсний хөөлтийн зэрэг, хөөсөн дээжний дэгдэмхий бодисын гарц, уусах чанар хэрхэн өөрчлөгдөхийг анх удаа судлав.

4. Ордын нүүрсний үүссэн нөхцөл, хувирлын зэрэгт үнэлэлт өгсөн.

5. Механик идэвхжүүлэлт нүүрсний битум, гумины хүчлийн гарцад хэрхэн нөлөөлдгийг тодорхойлсон.
Практик ач холбогдол
1. Алагтогоогийн ордын нүүрсний техник үзүүлэлт, хими-технологийн шинж чанар, элементийн найрлага, эрдэс бүрэлдэхүүний иж бүрэн судалгааг явуулж ангилал, ашиглах чиглэлийг тодорхойлсон.

2. Ордын нүүрсний ангилал, үнс шаарган хаягдлын чанарын модулиудын дүнг үндэслэн үнсний ашиглах чиглэлийг тогтоосон.

3. Ордын нүүрсний үүссэн нөхцөл, катагенез хувирлын үе шатыг тогтоосон.

4. Органик уусгагчаар хөөлгөх аргаар нүүрсний битумын гарцыг
4.7-
15.0 %, дэгдэмхий бодисын гарцыг
0.3-
5.2 % -иар, механик идэвхжүүлэлтээр битумынхыг
4.8 %, гумины хүчлийнхийг
6.5 % хүртэл нэмэгдүүлэх боломжтойг илрүүлэв.

5. Хагас коксжуулалтын бүтээгдэхүүний гарц, давирхайн бүлгийн, фракцийн найрлага болон индивидуаль бодисын бүрдлийг тогтоосон нь уг ордын нүүрснээс хагас кокс, утаагүй түлш, нефть бүтээгдэхүүн гарган авах үндэслэлийг боловсруулах суурь-өгөгдөхүүн болох юм.





Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 277
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :