Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны нөхцөлд зүтгүүрийн ашиглалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2332
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : оновчлол, математик загвар, зүтгүүрийн парк, дизель, төмөр зам

Аннотаци

Уг судалгааны ажил нь оршил, үндсэн 4 бүлэг, дүгнэлт, англи хэл дээр бичигдсэн хураангуй тайлбар, ашигласан материал, хавсралт бүхий 172 хуудас бичлэг, 52 зураг, 20 хүснэгтээс бүрдэж байна.
1. Монголын төмөр замын өнөөгийн байдал нь ачаа тээврийн өсөлттэй уялдан хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Энэ нь бага радиустай тохой, огцом өгсүүр, уруудуур хосолсон , даац, тогтворжилт багатай дан зам, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй холбоотойгоор зүтгүүрийн бүтээл буурдаг, тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэл, тосолгооны материалыг зөвхөн ОХУ-аас монополь байдлаар нийлүүлдэг, зүтгүүрийн паркийн илчит тэрэгний 50 гаруй хувийг ашиглалтын хугацааныхаа төгсгөлийн шатандаа явж байгаа тэрэгнүүд эзэлж байгаагаас саатал их гардаг, зүтгүүрийн тоо нь ачаа эргэлтийн хэрэгцээгээ хангахгүй байгаа зэрэгтэй шууд холбоотой.

2. Зүтгүүрийн ашиглалтын бүтээлийн бууралтын шалтгааныг тодорхойлж үзэхэд замын байдал
73.36 %, цаг уурын нөхцөл 6%, төлөвлөгөөт бус засварын удаашралын үйл явцаас 20 гаруй хувиар нөлөөлдөг нь тогтоогдсон. Замын байдлаас үүдэх бүтээлийн бууралтыг задалж авч үзвэл хоёр урсгалтай дан замтайгаас дунджаар
19.8%, 298 м радиус бүхий хамгийн бага тохойролттой замд
3.3%, 17 мянганы өгсүүр замд 48 хувиар тус тус буурч байна.

3. Зүтгүүрийн саатал гарч байгаа шалтгааныг тодруулахад 43 % нь технологийн, 40% нь элэгдлийн болон гэнэтийн ачааллаас үүсэх, 11% нь хийцийн, 5% нь алдааны саатлууд гардаг байна.

4. Технологийн саатлын 50 гаруй хувийг бага засварын дизель хөдөлгүүрийн засварын цех, 40 гаруй хувийг цахилгаан хөдөлгүүр, явах анги засварлах цехийн ажилчид үүсгэж байна.

5. Технологийн саатлын үүсгэгч болж байгаа хоёр цехийн ажлын чанарын үзүүлэлтийг нийтийн үйлчилгээний онолоор тодорхойлоход дизель хөдөлгүүрийн засварын цехийн хүчин чадал засварын захиалгын урсгалаас хоёр дахин бага, цахилгаан хөдөлгүүр, явах анги засварлах цехийн хүчин чадал засварын захиалгын урсгалаас хоёр дахин бага 20 %-иар бага байгаа нь ажлын ачаалал хэт их, үүний улмаас засварын чанар хангалтгүй байгаагаас дээрхи цехүүд дээр технологийн саатал их гарч байна. Зүтгүүр бүр засвар хүлээж нэг хоног илүү хугацаанд зогсдог нь гүйлтийнх нь нормоор төлөвлөгөөт засварт оруулдаггүй, ажиллах чадвараа бүрэн алдаагүй л бол аялалд явуулдаг дутагдалтай тал байна.

6. Зүтгүүрийн төрлөөр нь саатал үүсгэж буй эд анги, агрегатын саатлын статистик давтамжийг тодорхойлоход 2М62M илчит тэрэгний нийт саатлын 40 гаруй хувийг хавхлаг, цилиндр, таг зэрэг эд ангиудын, 2М62MМ илчит тэрэгний хувьд 40 гаруй хувийг татах цахилгаан хөдөлгүүр, турбокомпрессорын, 2Загал илчит тэрэгний нийт саатлын 40 гаруй хувийг татах цахилгаан хөдөлгүүрийн, 50 гаруй хувийг хос дугуй, татах цахилгаан хөдөлгүүрийн голын холхивчийн саатал тус тус эзэлж байна.

7. Зүтгүүрийн ажиллах чадварыг алдагдуулж буй хавхлаг, 2 машинт агрегат, татах цахилгаан хөдөлгүүрийн жижиг араа, цилиндр, таг, цахилгаан хөдөлгүүрийн голын холхивч, татах цахилгаан хөдөлгүүр, турбокомпрессор зэрэг агрегат эд ангиудын солих хугацааг тогтоох, хянах мэдээллийн бааз программ боловсруулснаар сааталгүй ажиллагааны бүх үзүүлэлтүүдийг тодорхойлох улмаар найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга замыг боловсруулах боломж олгов.

8. Төмөр замаар тээвэрлэх ачаа, зүтгүүрийн хүчин чадал, ажиллах нөхцөлтэй уялдуулан зүтгүүрийн хэрэгцээг тодорхойлох бидний боловсруулсан аргачлалыг ашигласнаар зүтгүүрийн паркийг оновчтой бүрдүүлэх боломжтой. Судалгаагаар сүүлийн таван жилийн хамгийн их ачаа эргэлт болох 9929 сая.ткм-т өөр өөр хүчин чадалтай 95 илчит тэрэг шаардлагатай бол ачаа эргэлт 10% өсөхөд зүтгүүрийн тоог 9 хувиар өсгөх шаардлагатайг тогтоолоо.

9. Судалгааны ажлын үр дүнг ашиглан зүтгүүрийн паркийг зөв бүрдүүлж, хяналтын системийг төгөлдөршүүлснээр жилийн төлөвлөгөөт бус засварын зардал 460 гаруй сая төгрөгөөр буурах боломжтой болохыг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 281
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :