Судалгааны ажлын шинэлэг тал, онолын болон практик ач холбогдол:
Механохимийн идэвхжүүлэлтийн нөлөөгөөр апатитын бүтцийн алсын болон ойрын эрэмбэд бий болох бүтцийн өөрчлөлтийг анх удаа физик-химийн бүрэн хэмжээний судалгаагаар тогтоолоо.
- Апатитын механохимийн идэвхжүүлэлтэнд гадаргуугийн талбай, нунтаглалтын хэм хэрхэн нөлөөлж байгааг тогтоов.
- Монголын фосфоритын голлох ордуудын механохимийн идэвхжүүлэлтэнд орсон дээжийг ЭПР-спектроскопийн аргаар судлан шинээр үүссэн хос соронзон төвийг анх удаа бүртгэлээ.
- Рентгендифрактографийн аргаар механохимийн идэвхжүүлэлтийн үед гарах фазын өөрчлөлтийг тогтоон шинээр фаз үүсэхгүй буюу фазын шилжилт явагдахгүй байгааг тогтоов.
Энэ ажил нь эрдсийн найрлага, гарал үүслээрээ ялгаатай апатитын механик идэвхжүүлэлтийн үед бий болох бүтцийн өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн механохимийн идэвхжүүлэлтийн процессоор фосфатын уусалт сайжирч байгааг бүтцийн өөрчлөлттэй холбон тайлбарласанд энэ ажлын онолын ач холбогдол оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0