Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уринш үр тарианы сэлгээнд элдэншүүлэггүй технологи хэрэглэх, хучлага үүсгэх боломж / Тариалангийн төв бүс/



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2994
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : буудай, хөх тариа, хошуу будаа, хөрс боловсруулалт, элэгдэл

Аннотаци

Элдэншүүлэггүй технологийн үед талбайн гадаргууд ургамлын үлдэгдлээр нөмрөг үүсгэснээр тариалангийн талбай салхи, усны нөлөөнд тэсвэртэй болох төдийгүй нөмрөгийн нөлөөгөөр халалт, чийгийн ууршилт багасах, цас тогтолт нэмэгдэх, хөрсний органик бодис нэмэгдэж эрдэсжилт, задралын эрчим багассанаар бүтэц, тогтоц, шим тэжээлийн бодисын горим, хангамж сайжрахын зэрэгцээ түүний тэсвэрт чанар нэмэгддэг.
Элдэншүүлэггүй технологи нь цаг хугацаа, зардал төсөв хэмнэх төдийгүй хөрс хамгаалах ач холбогдол өндөртэй байдаг учир агроэкосистем бүхэлдээ тогтворжиж ургац нэмэгдэнэ.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ:
Тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэлийг бууруулах, улмаар үржил шимийн нөхөн сэргэлтийг хангах, нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх үндсэн зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавьж байна.
1. Гербицид хэрэглэн уриншийн талбайг хөрсний элэгдлээс хамгаалах технологийг боловсронгуй болгох

2. Элдэншүүлэггүй уриншид үр тарианы таримлууд тариалж талбайн гадаргууд хучлага үүсгэх

3. Элдэншүүлэггүй технологийн хөрс, тарималд үзүүлэх нөлөөг илрүүлэх.

4. Элдэншүүлэггүй технологийн эдийн засгийн үр ашгийг тооцох
Шинжлэх ухааны шинэлэг тал:
Гербицид хэрэглэж элдэншүүлэггүй тарих замаар талбайн гадаргууд сүрлэн хучлага тогтоож элэгдэл эвдрэлийг зогсоох тохиромжтой технологийг илрүүлэв.
Үүний үр дүнд тогтоцын хувьд маш эмзэг, биочадавхийн хувьд харьцангуй дорой Монгол орны нөхцөлд байгалийн унаган тогтоцод нь аль болох дүйцүүлж, элдэншүүлэггүй технологийг төв бүсэд мөрдөж байгаа уринш-үр тарианы сэлгээнд нэвтрүүлэх замаар тариалан эрхлэх одоогийн технологийг үндсээр нь өөрчилж агроэкологийн тэнцвэрт нөхцлийг хангах нь энэ сэдвийн шинэлэг болоод дэвшилттэй тал болно.
Практик ач холбогдол:
Хавсан болон элдэншүүлэггүй технологийг харьцуулан судалж, үнэлгээ өгөх мөн үр тарианы таримлуудын хучлага үүсгэх боломжийг судалж улмаар нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэх тариалангийн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү ажлын практик ач холбогдол оршино.
Уриншийн талбайд элдэншүүлэггүй технологи нэвтрүүлснээр тариалангийн талбайн ус, салхины элэгдэл зогсож, хөрсний үржил шимийг хамгаалахын дээр хөрсөнд тохиромжтой чийгийн горим бүрдсэнээр тогтвортой арвин ургац авах нөхцөл бүрдэж улмаар тариалангийн үйлдвэрлэлийг эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай эрхлэх боломж бүрдэнэ.
Хөнгөн шавранцар хүрэн хөрсийг элдэншүүлэггүй аргаар уриншлахад хөрсний нягтрал нь 1.18-1.25 г/см3 болж үр тарианы таримлын үндэсний систем хэвийн ургах тохиромжтой нягтралыг бүрдүүлж байна.
Уриншийн эцэст хөрсний 1 м хүртэлх гүнд агуулагдах чийг уриншийн хувилбаруудад
27.7-
47.5 мм-ээр нэмэгдэх боловч дараа хавар тарилтын өмнө элдэншүүлэггүй уриншид
138.5 мм буюу хавсан уриншийнхаас
13.3 мм-ээр илүү байна.
Ургамлан нөмрөг бүхий элдэншүүлэггүй уриншийн талбайд хавар тарилтын өмнө хөрсний өнгөн гадарга болон 5, 10 см гүний температур
0.3-
0.80С-аар механик хувилбараас бага байснаар чийг хадгалалт нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Элдэншүүлэггүй уриншийн талбайн 0-10 см гүний ялзмагийн агуулалт хавсан хувилбарынхаас
0.3%-иар илүү байна.
Элдэншүүлэггүй уриншид тарьсан буудайн талбайд цэцэглэлтийн үед 1м2 талбайд
18.5 ш хог ургамал ургаж байгаа нь хавсан уриншийнхаас
2.6 дахин, жин нь 1.7 дахин бага байна.
Уриншийн эхэнд талбайн гадаргууд сүрэл гуурсны тоо хүрэлцэхүйц байхад /
5.46-
8.55 г/5 мин/ хөрсний хийсэлт бараг байхгүй салхи тэсвэрлэх чадварын үнэлгээгээр бүрэн тэсвэртэй байсан ба уриншийн эцэст болон дараа жилийн тарилтын өмнө элдэншүүлэггүй уриншид /
18.20-
25.83 г/5 мин/ бүрэн тэсвэртэй, хавсан талбайд уриншийн эцэст /
55.78 г/5 мин/ дунд зэрэг тэсвэртэй, хавар тарилтын өмнө /
119.7 г/5 мин/ тэсвэргүй хэмжээнд хүрч байна. Энэ нь уриншийн талбайд хог ургамалтай тэмцэх зорилгоор олон дахин механик аргаар боловсруулснаас гуурс сүрлийн усталт нэмэгдэж хөрс элэгдэх үйл явц эрчимждэгийг харуулж байна.
Хөх тариа нь хамгийн өндөр
111.6 см хүртэл өндөр ургаж энэ хэмжээгээрээ хамгийн их ногоон масс үүсгэж намар хураалтаар 1 га талбайд
4.8 т ургамлын нөмрөг үүсгэх боломжтой нь харагдав. Энэ нь улаан буудайнхаас
2.8 т буюу
76.2 хувиар илүү байна.
Буудайн ургац элдэншүүлэггүй уриншид
18.4 ц/га буюу хавсан уриншаас
2.6 ц/га-аар илүү байна. Энэ нь хээрийн цухуйц, ургамлын болон бүтээгдэхүүнт ишний тоо, 1000 үрийн жин зэрэг үзүүлэлтүүд илүү байгаатай холбоотой.
Элдэншүүлэггүй уриншид тариалсан буудайн үйлдвэрлэлийн нэг га талбайгаас олох ашиг нь хавсан уриншийнхаас
77.6 мянган төгрөгөөр илүү, нэгж бүтээгдхүүний өөрийн өртөг
32.0 мянган төгрөгөөр буурч байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 264
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :