Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газар доорхи усны тархалтын зүй тогтлыг геофизикийн загварчлалаар судлах нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2281
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : ай сав, уур амьсгал, сав газар, техноген

Аннотаци

Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
1. Структур-гидрогеологийн анализ ба геофизикийн загварчлалын үндсэн дээр Сайншандын гидрогеологийн ай савын хил, хэмжээг тогтоож, гидрогеологийн структуруудыг анх удаа системчлэв.

2. Сайншандын гидрогеологийн ай савын төрөл бүрийн гидрогеологийн структуруудад газар доорхи усны бүрэлдэх онцлог, нөөцийн хэлбэршлийн зүй тогтлыг тогтоов.

3. Геофизикийн загвар ашиглан газар доорхи усны тархалтын зүй тогтлыг судлах арга зүй боловсруулав.
Практик ач холбогдол:
Судалгааны үр дүн нь газар доорхи цэнгэг усны орд үүсэх тааламжтай нөхцөл бүхий гидрогеологийн структуруудыг ялгах, ирээдүйтэй структурын хүрээнд газар доорхи усны эрэл-хайгуулын ажил явуулах тодорхой талбайг зөвлөмж болгох боломж олгож байгаа юм. Газар доорхи усны тархалтын зүй тогтлыг структур- гидрогеологийн шинжилгээний аргыг геофизикийн загварчлалтай хавсарч Монголын говь-цөлийн бүсэд, ижил төсөөтэй геологи-структур болон байгалийн нөхцөл бүхий районд хэрэглэж болох практик ач холбогдолтой. Энэ аргачлалаар Сайн-Усны говь, Олдох-Бор Хөөвөрийн говь, Зээгийн Хөтөлийн газар доорхи усны эрэл-хайгуулын ажил амжилттай шийдвэрлэгдсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 165
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :