Монголын нефтийн атмосфер нэрлэгийн үлдэгдэлд дулааны ба гидрокрекингийн процессуудыг туршиж, тэдгээрээс үүсэх бүтээгдэхүүний химийн үзүүлэлтүүдийг тодорхойлон, бусад орнуудын нефтийн атмосфер нэрлэгийн үлдэгдэлтэй харьцуулан судалснаар манай орны нефтийн хоёрдогч шатны боловсруулалтын чиглэлийг тогтоох зорилго тавин ажиллаж, Монгол орны ЗБАҮ, ЦЭАҮ-д гидрокрекинг процесс, ТБАҮ-д дулааны крекинг, гидрокрекинг процессуудыг туршиж, АҮ-хувирлын хэмжээ, бүтээгдэхүүний тархалт, устөрөгчийн зарцуулалтыг тодорхойлж, процессын температур, хугацааг өөрчлөх замаар бүтээгдэхүүний тархалт, н-парафиний нүүрсустөрөгчид ба хүхрийн агуулгад гарсан өөрчлөлтийг тогтоож, бусад орны нефтийн АҮ-тэй харьцуулсан. Мөн Цагаанцавын ордын байгалийн цеолитыг идэвхжүүлэн крекингийн катализатор гарган авч, түүний крекинг урвалын болон гидрохүхэргүйжүүлэх урвалын идэвхийг үйлдвэрийн катализатортай харьцуулан, дүгнэлт өгсөн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0