Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим биологийн идэвхт цахиур органик ба гадаргуугийн идэвхт органик нэгдлийн синтез, химийн хувирал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2341
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Триорганилсилил, эфир, ароил, ароксицууны хүчил, бор,

Аннотаци

Судалгааны ажлын шинэлэг тал, онолын ач холбогдол
- Триорганилсилил-халагдсан карбон хүчлийн эфир, ароил, ароксицууны хүчлийн цахиурорганик эфир, амид зэрэг шинэ төрлийн цахиурорганик нэгдлүүдийг нийлэгжүүлэн гаргах арга зүйг анх удаа боловсруулж тэдгээрийн стереоэлектроны бүтэц, физик-химийн шинж, хоруу чанар, зарим нэгдлийн биологийн идэвхийг судлан тогтоосон.
- Нийлэгжүүлэн гаргасан цахиурорганик эфир амидын химийн идэвхийг гидролизын урвал болон гурван фторт борын эфират, алканоламинууд, мочевин, тиомочевин, борын хүчил зэрэг урвалжуудтай харилцан үйлчлэх байдлаар судалж урвалын дүнд үүссэн шинэ нэгдлүүдийг УФ-, ИК-, 1Н, 13С, 19F, 29SI - ЦСР, масс-спектроскопийн аргуудаар шинжилж бүтцийг нь бүрэн баталлаа.
- N-(3-трифторсилилпропил)амидын молекулд цахиурын атом молекул дотоодын харилцан үйлчлэлд орж С=О—►Si гэсэн цагираг бүтэц үүсгэн пентакоординацид байгаа нь түүний ИК- ба ЦСР-ийн спеюрүүдээр бүрэн батлагдаж байна.
- Далайн ногоон замаг (Alga Spirulina Maxima)-aac хлорофилл-А (метилфеофорбид-а)-г ялгаж порфириний цагиргийн 2-р байрлалд енедииний хромофор бүлэг суулгах 10 шатат синтезийг явуулж эцсийн ба завсрын шатны бүтээгдэхүүнүүдийн бүтэц байгуулалтыг нь баталснаар энэ төрлийн нэгдлийг нийлэгжүүлэх арга зүйг эзэмшлээ.
- Монголын Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордын нефтийн физик-химийн ерөнхий шинж, фракцийн бүрэлдэхүүн, нүүрсустөрөгчдийн бүлгийн болон нүүрсустөрөгч нэг бүрийн судалгааг явууллаа.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 167
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :