Монгол орны цайвар үлийчийн биед 1 зүйл туузан хорхой, 7 зүйл дугариг хорхой буюу 8 зүйл дотоод шимэгч агуулагдаж байна. Үүнээс Trichocephalus rhombidis нь цайвар үлийчид анх удаа тэмдэглэгдсэн. Үүнээс 28 зүйл бүүрэг, 2 зүйл бөөс, 3 зүйл хачиг шимэгчилж байгааг тогтоов. Amphisylla, Rhadionopsylla, Neopsylla, Prontopsylla төрлийн бүүрэг давамгайлан халдварладаг болохыг тогтоов. Цайвар үлийчийн биед Stenoponia төрөлд хамаарах 1 зүйл бүүрэг шинээр илрүүлэв. Бидний судалгаагаар цайвар үлийчид илэрч тэмдэглэгдсэн нийт бүүргийн 32%-д нь тарваган тахлын нян илэрч дамжуулагч болох нь илэрсэн.