Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгалийн материалын рентген флуореценцийн болон идэвхжлийн шинжилгээний болон идэвхжлийн шинжилгээний аргыг хөгжүүлсэн нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2266
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : изомер, гамма, изотоп, квант, элемент

Аннотаци

Энэхүү бүтээл нь удиртгал, 2 хэсэг, 6 бүлэг, 55 хүснэгт, 75 зураг, ерөнхий дүгнэлт, 262 ашигласан хэвлэлийн жагсаалтаас тогтох бөгөөд нийт 184 хуудастай болно.
Шинжлэх ухааны шинэлэг тал:
- Спин ихтэй 180mHf изомерын хувьд γ-квантын гарцыг анх хэмжин, огтлолыг тодорхойлсан ба нуклоны босгын мужид спин ихтэй 180mTa изомер байнаас электрон харимхай бус сарних урвалыг анх ажигласан.
- (ɣ,p)-урвалд 97Nb, 105Rh ба 117,119,121In изотопуудын изомер харьцааг, диполын хүчтэй резонансын мужид зарим изотопуудын (ɣ,n)-урвалын интеграл оноог тодорхойлсон.
- Гэрлийн индукцийн дрейфийг ашиглан 22Na ба 24Na-изотопыг ялгац болон бүртгэмж ихтэйгээр ялгах арга зүйг боловсруулсан.
- Энергийн дисперс бүхий рентген спектрометрийн цацралын үүсгүүр-дээж-детектор системд сарнилын процессыг тайлбарлах загварыг багцын салалтыг
тооцон дэвшүүлсэн.
- Байгалийн материалуудыг цацраг идэвхит Cd109 ба Am241 үүсгүүрээр цочроосон тохиолдолд рентген фонын үндсэн бүрэлдвэрүүдийг онол болон
туршлагаар судалж, Костер-Кронигийн шилжилтийг тооцон L–цувралын рентген-флуоресценцийн эрчмийг тооцоолох загвар дэвшүүлсэн.
- Элементүүдийн харилцан нөлөөг тооцсон дотоод стандартын, сарнисан цацраг ашигласан тулгуур параметрийн болон стандарт-фонын хосолсон
аргын шинэ хувилбарын үндэслэлийг гаргасан.
- Уулын чулуулаг, хүдэр, хөрс, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дэх элементүүдийн агууламжийг рентгенфлуоресценцээр тодорхойлох цогц арга зүйг боловсруулсан.
Практик ач холбогдол.
- Изомер төлвийн судалгааны үр дүнг гамма идэвхжлийн шинжилгээнд, нуклоны босгоос бага мужид астрофизикийн судалгаанд хэрэглэх боломжтой.
- ГИД-ийн эффектийг ашиглан изотопыг ялгах нь баяжмал ихтэй алдагдал багатай изотопуудыг нэгэн зэрэг гарган авах боломж бүрдүүлж байгаа юм.
- Элементүүдийн харилцан нөлөөг тооцсон дотоод стандартын арга нь аль болох цөөн стандарт дээжүүдийг хэрэглэх боломж олгосон.
- Судалгааны ажлын үр дүнг Монгол болон ОХУ-ын аналитик лабораториудад нэвтрүүлэн ашиглаж байна.
- Бидний боловсруулсан рентгенфлуоресценцийн шинжилгээний аргыг уулын чулуулаг, хөрс, хүдэр, зэс болон молибденийн баяжмалын стандарт дээжийг
аттестацчлахад ашиглаж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :