Судалгааны ажлын шинэлэг тал:
1. Дэлхийд зэс молибдений 10 том ордын тоонд ордог Эрдэнэтийн овооны сульфидийн ядуу хүдэр, Цагаан суваргын сульфидийн хүдэр, Оюутолгойн
зэс –алтны хүдрийг нутгийн омог Thiobacillus ferrooxidans Leftospirillum thiooxidans, Thiobacillus thiooxidans–ын оролцоотой биоуусалтанд орох онцлогийг хүдрийн эрдсийн бүрэлдэхүүний онцлогтой холбон тайлбарлаж, тэдгээр хүдрийг биогидрометаллургийн аргаар боловсруулах шинжлэх ухааны үндэслэлийг анх тогтоосон.
2. Өнгөт, үнэт металлын хүдэр баяжмалд зонхилон оршдог сульфидийн болон сульфидийн биш эрдсүүдийн биокатализатор (Thiobacillus ferrooxidans, Leptospirillum thiooxidans, Thiobacillus thiooxidans)-ын оролцоотой уусах дарааллыг зохион гаргасан.
3. Эрдэнэтийн хүдрийн гүний уснаас нутгийн омог Thiobacillus ferrooxidans-ыг цэврээр нь ялгаж, түүний физиологи биохимийн шинж чанарыг тодорхойлсон.
4. Цагаан суваргын сульфидийн хүдрээс Leptospirillum thiooxidans–ыг цэврээр нь ялгаж, түүний физиологи биохимийн шинж чанарыг тодорхойлсон.
5. Цагаан суваргын сульфидийн хүдрээс Thiobacillus thiooxidans-ыг цэврээр нь ялгаж, түүний физиологи биохимийн шинж чанарыг тодорхойлсон.
6. Өнгөт үнэт металлын орд газрын гүнд биокатализаторын тусламжтай явагдах химийн болон биоисэлдэлтийн процессын механизмыг тайлбарлав.
Практик ач холбогдол
- Эрдэнэтийн овоо, Цагаан суврагын зэс-молибдений орд газрын исэлдсэн, ядуу хүдэр, халькопиритийн агуулга өндөртэй хүдэр, баяжмал, Оюу толгойн зэс алтны хүдрийг биогидрометаллургийн аргаар боловсруулах онол, практикийн судалгаа явуулснаар дээрх орд газруудын нөөцийг ихэсгэх, нүсэр барилга байгууламж бүхий уулын баяжуулах үйлдвэрийг байгуулах шаардлагагүй, эдийн засгийн хувьд ашигтай, үр өгөөжтэй, энгийн хямд аргаар хүдэр, баяжмал бусад түүхий эдээс өнгөт, үнэт металл, ховор элементийг гаргаж авах технологи боловсруулалтын үндэс суурь нь болно.
- Эрдсийн биотехнологит биокатализатор бологч тионы төрлийн бактериуд болох Thiobacillus ferrooxidans, Thiobacillus thiooxidans, Leftosprillum
ferrooxidans-ыг цэврээр нь ялгаж авсанаар улсын микроорганизмын санд бүртгүүлэн нутгийн омгийн Leftosprillum ferrooxidans, Thiobacillus thiooxidans-ын шинэ бүтээлийн гэрчилгээг авсан.
- Эрдэнэтийн овооны орд газрын зэсийн агуулга багатай хүдрийг жижиглэн, овоолго бэлдэж, тионы бактерийн уусмалаар бороожуулан уусгах замаар зэсийн баяжмал гарган авах аргыг боломжтой үр дүнтэй гэж үзээд шинэ бүтээлийн патентыг олгосон.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0