Эдийн засгийн боловсролын асуудал нь сүүлийн жилүүдэд манай орны нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас судалгаа шинжилгээний ажлын хүрээнд шинээр гарч буй сэдэв болж байна. Энэ талаар урьд өмнө нь хийгдсэн судалгааны ажил хомс төдийгүй эх үүсвэр хангалтгүй байгаа нь судалгааны ажлын хязгаарлагдмал тал болж байлаа. Тиймээс судлаачийн зүгээс эдийн засгийн боловсролын асуудлыг уламжлалт сурган хүмүүжүүлэх боловсролын онцлог, өнөөгийн өрхийн эдийн засгийн ойлголт, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалд үндэслэн онол арга зүйн ойлголтыг судлан үзэв.
Эдийн засгийн боловсролын тухай үзэл баримтлалыг онол, арга зүйн хүрээнд судлан авч үзэхэд эдийн засгийн шинжлэх ухаанд шинээр хөндөгдөж буй судалгааны чиглэл гэдгийг олон улсын түвшинд цөөнгүй эрдэмтэд онцгойлон судалжээ. Монгол улсад эдийн засгийн боловсролын талаар хийсэн судалгаа шинжилгээний ажил дутмаг боловч зарим эрдэмтэн судлаачдын бүтээлүүдэд энэ талын боловсролын асуудлыг хөндсөн, нийгмийн хэрэгцээ шаардлага чухал байгааг дурдсан үзэл хандлагууд цөөнгүй байгаа нь цаашид энэ талын судалгаа, шинжилгээний ажил өргөжих эхлэл болж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0