Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Вактер, вирусийн эсрэг болон үрэвслийн цитокиний идэвхид дэва-5 тангийн үйлчлэлийг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3239
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Дэва-5, Staphylococcus aureus, томуугийн А вирүс, уушгины үрэвсэл, LPS, цитокин, томуу

Аннотаци

Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан нийлмэл жорын бактер, вирүсийн эсрэг идэвхийг илрүүлж орчин үеийн шинжлэх ухааны түвшинд судлах нь чухал ач холбогдолтой юм. Уламжлалт анагаах ухаанд нянгийн шалтгаант цочмог өвчний эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн гол жор найрлага нь хижгийн дэлгэрсэн халууныг нядлах үйлдэлтэй Дэва-5 тан болно. Дэва-5 тангийн найрлага нь хэвтээ дэгд, ар үр, мэхээр, цэх галуун таваг, том алтанцэцгийн үр зэрэг сэрүүн чадалтай, нянг нядлах, халууныг арилгах, хорыг тайлах, шарыг дарах үйлдэлтэй ургамлуудаас бүрдсэн.
Дэва-5 тангийн in vitro орчинд бактер, вирүсийн эсрэг үйлчлэл болон уушгины цочмог үрэвслийн эмгэг загварыг in vivo нөхцөлд үүсгэн үрэвслийн цитокинуудын идэвхид үзүүлэх үйлчлэлийг судлах зорилго тавилаа. Судалгааны үр дүнд Дэва-5 тангийн үхүүлэхгүй байх хамгийн их тун (Dn)
4.15 г/кг, үхүүлэх тун (Dm)
7.94 г/кг байв. Дэва-5 тангийн үхлийн дундаж тун (LD50)
6.89±
0.6225 г/кг байв. Дэва-5 танг 200 мг/кг тунгаар 28 хоногийн турш хулганад уулгасны дараа хулганы биеийн байдал, хөдөлгөөний идэвх, үс, арьс салст бүрхүүлийн өнгө, хоол тэжээлийн дуршил зэрэгт эрүүл бүлэгтэй харьцуулахад ялгаа илрээгүй. Гистопатологийн шинжилгээгээр хулганы цул эрхтнүүдэд илэрхий өөрчлөлт илрээгүй. Дэва-5 тан нь in vitro орчинд Staphylococcus aureus бактерийн өсөлт үржлийг саатуулах үйлчлэл үзүүлж байгааг тогтоов.
Дэва-5 тан, түүний найрлага дахь цэх галуун таваг болон ар үр, том алтанцэцгийн үр нь томуугийн вирүсийн эсрэг шууд үйлчлэлтэй нь илэрлээ. Эдгээр нь томуугийн А хүрээний H3N8 вирүсийн халдварлалтыг in vitro орчинд харьцангуй өндөр концентрацид (
0.25-1%) статистикийн үнэн магадлалтайгаар бууруулж байна. Дэва-5 тан липополисахаридаар үүсгэгдсэн уушгины цочмог үрэвслийн үеийн TNF-α, IL-1β, IL-6 зэрэг цитокинуудын хэмжээг 100 мг/кг ба 200 мг/кг тунд бууруулах үйлчлэлтэй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 326
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :