Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хонины ноосон материалыг барилгын дулаан алдагдлыг бууруулахад ашиглах судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3338
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : дулаалга, эко, түлш, агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэл, дулаан багтаамж, дулаан хадгалалт

Аннотаци

Судалгааны ажлын зорилго, зорилт
Монгол хонины ноосон дулаан тусгаарлах материалын дулаан хамгаалалтын үзүүлэлтүүдийг судалгааны аргачлалын дагуу тодорхойлох, барилга байгууламжийн төлөвлөлтийг оновчтой болгох замаар хонины ноосон дулаан тусгаарлагч бүхий хашлага бүтээцийн шийдлийн хувилбарыг гаргаж, барилгын дулаан алдагдлыг бууруулахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. Хонины ноосон дулаан тусгаарлагч материалын физик, механик шинж чанар, дулаан хамгаалалтын үзүүлэлтийг судалгааны арга, аргачлалын дагуу өөрийн орны болон гадаадын их дээд сургуулиудын судалгааны төв, лабораторийг түшиглэн туршилтаар тодорхойлох, математик аргаар загварчлан, үр дүнг математик статистикийн SPSS
22.0 , S-Plus
8.0, Sigmaplot
13.0 программyудыг ашиглан боловсруулах;

2. Хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дулаан хамгаалалтын тооцоог оновчтой болгох

3. Дулаан тусгаарлах бусад төрлийн материалтай харьцуулах;

4. Монгол орны бүс нутгаар барилгын хашлага бүтээцийн зохистой шийдлийн дулаан хамгаалалтын тооцоог хийх, дулаан алдагдлыг дулааны камер болон динамик загварчлалаар тодорхойлох;

5. Хонины ноосон дулаан тусгаарлагч материалыг барилгад хэрэглэснээр нийгэм эдийн засаг, байгаль орчинд гарах үр ашгийг тооцох;
Судалгааны объект: Миний судалгааны ажлын объект нь Дамбадаржаад байрлах хувийн сууцны барилгад Хөнгөн үйлдвэрлэл, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн 80% нь ноосны ноолуур, 20% нь химийн ширхэгттэй (4D51 low melt fiber) дулаан тусгаарлагч материал, БЗД 4–р хороо үйлдвэрчний гудамж, Г–64 тоот “Юмеко” төмрийн үйлдвэрийн барилгад “Эрдэнэт хивс” ХХК-ий үйлдвэрлэж байгаа 80% нь ноосны хаягдал холио, 20% нь химийн ширхэгттэй дулаан тусгаарлагч материалыг бодит байдалд дулаалга болгон ашиглаж, туршилт судалгааг явуулах, мөн Монгол орны 21-н аймагт барихад хамгийн тохиромжтой зоорьтой 5 давхар барилгыг сонгож, хашлага бүтээцийг нь Хөнгөн үйлдвэрлэл, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн 80% нь ноосны ноолуур, 20% нь химийн ширхэгттэй (4D51 low melt fiber) дулаан тусгаарлагч материал, “Таван богд”ХХК-ий үйлдвэрлэж буй 100% -ийн цэвэр ноосон дулаан тусгаарлагч материал, “Эко ноос” ХХК-ий 85% нь ноосны ноолуур, 15% нь химийн ширхэгттэй хонины ноосон дулаан тусгаарлагчтай байхаар шийдлийн хувилбаруудыг боловсруулан, динамик аргаар загварчлан нэгж ашигтай талбайг халаахад шаардагдах дулааны энергийн хэмжээг тодорхойлох зорилгоор судалгааны объектоо сонгосон болно.
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал:
– Монгол хонины ноосон дулаан тусгаарлах материалын дулаан хамгаалалтын үзүүлэлт болох уур нэвтрүүлэлтийн илтгэлцүүр µ=
0.5-
0.59 мг/м•ц•Па, хувийн дулаан багтаамж с=1.64-1.792 kДж/кг·K, агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэл Ra=
2.6-
3.2 м2·ц·Па/кг, динамик хөшүүн чанар s=
11.6-
14.81 MПa м−1, цахилгаан дамжуулалт σ =
4.61-
4.78 Oм-1, дулаан хадгалалт Q=
26.6-
32.2 Вт болохыг аргазүйн дагуу шинээр тогтоов. Дээрх утгуудыг оролцуулан дулаан хамгаалалтын тооцоог тооцоход шаардлагатай дараах утга болох дулаан дамжилтын илтгэлцүүр λ=
0.035-
0.039 Вт/м·K, нягт ρ=
17.25-
24.3 кг/м3, чийглэг w=
8.2-
10.2%,-ийг нарийвчлан шинэчлэн тогтоов.
– Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын тайлан, эрдэм шинжилгээний бүтээлүүдийн үр дүнг өөрийн хийсэн туршилт, судалгааны ажлын үр дүнтэй харьцуулан дүгнэхэд, хонины ноосон дулаан тусгаарлагч материал нь физик, механик шинж чанарын үзүүлэлтүүдээрээ дулаан тусгаарлагч материал болгон ашиглах бүрэн боломжтойг судалгааны ажлын үр дүнгээр харуулав.
– Хонины ноосон дулаан тусгаарлагч бүхий хашлага бүтээцтэй барилга байгууламжийн дулааны алдагдлыг ESP−r программаар Улаанбаатар хот, 21 аймаг, орон нутгийн хувьд нэгж ашигтай талбайг халаах дулааны тоо хэмжээг динамик загварчлалаар тооцоолж, барилга байгууламжийн хашлага бүтээцийн инженерийн шийдлийн хувилбарыг санал болгосон;
– Хонины ноосон дулаан тусгаарлагч материалыг барилгад хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулж, хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой болохоос гадна, нийгэм эдийн засаг, байгаль орчинд гарах үр ашгийг тооцсон;
Судалгааны ажлын практик ач холбогдол
– Барилгын төрөл бүрийн хашлага бүтээцийн дулаан тусгаарлах үеийг хонины ноосон дулаан тусгаарлагч материал бүхий хашлага бүтээцийн шийдлийг төлөвлөж, Монгол орны уур амьсгалын галлагааны үеийн дундаж температур, галлагаа үргэлжлэх хугацаа, гадна агаарын тооцооны температурын утгаар тооцоход шаардлагатай хонины ноосон дулаан тусгаарлагч материалын зузаан, дулаан дамжуулалтын бодит эсэргүүцэл, дулаан дамжуулалтын илтгэлцүүрийг онолын аргаар тооцон гаргасан нь барилгын дулаан алдагдлыг бууруулах ач холбогдолтой.
– Манай орны томоохон хот суурин газруудын барилга, байгууламжийн дулаан алдагдлыг багасган, эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах боломжтойгоороо хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.
– Нийгэм, эдийн засаг экологийн тогтвортой байдлыг хангах, байгальд үзүүлэх нөлөөллийг тооцоход барилгыг хонины ноосон дулаан тусгаарлагч материалаар дулаалсан нөхцөлд агаарын бохирдлыг 45%-иар бууруулж, хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой болохыг тодорхойлсон нь үр дүнтэй болсон.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
1. Монгол хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дулаан хамгаалалтын тооцооны утгуудыг туршилт судалгааны аргазүйн дагуу тодорхойлоход: уур нэвтрүүлэлтийн илтгэлцүүр µ=
0.5–
0.59 мг/м•ц•Па, хувийн дулаан багтаамж с=1.6–1.792 kДж/кг·K, агаар нэвтрүүлэлтийн эсэргүүцэл Ra=
2.6–
3.2 м2·ц·Па/кг, динамик хөшүүн s=
11.6–
14.81 MПa м−1, цахилгаан дамжуулалт σ =
4.61–
4.78 Oм-1, дулаан хадгалалт Q=
26.6–
32.2 Вт болохыг шинээр тогтоов. Эдгээр үзүүлэлтүүдийн хэмжээг тогтоосноор Монгол орны барилгын салбарт энэ төрлийн дулаан тусгаарлагч материалын хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой.

2. Дулаан хамгаалалтын үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлүүд ба туршилтын матрицыг ашиглан, математик статистик аргаар боловсруулалтыг хийж, зөвхөн монгол хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дулаан хамгаалалтын тооцоог гүйцэтгэх дараах томъёонуудын үл мэдэгдэх дулаан хамгаалалтын үзүүлэлтүүдийн тоон утгыг тодорхойлсноор тооцоог цогц байдлаар хийж барилгад хэрэглэх боломжтой болохыг баталлаа.

3. Дулаан хамгаалалтын үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлүүд ба олон хүчин зүйлт туршилтын төлөвлөлтийг ашиглан, математик статистикийн аргууд Sigmaplot
13.0, SPSS
22.0, S-Plus
8.0 программаар математик загварыг тооцон гаргахад, монгол хонины ноосон дулаан тусгаарлагч материалын дээж бүр нь бүтэц, шинж чанарааас хамаарч ялгаатай байгаа бөгөөд дулаан хамгаалалтын тооцооны утга нь чийглэг, нягтаас хүчтэй хамааралтай, дулаан хадгалалт болон дулаан дамжилтын илтгэлцүүртэй урвуу хамааралтай, дулаан алдагдалд зузаан болон гадна агаарын температуртай шууд хүчтэй хамааралтай, харин уур нэвтрүүлэлтийн илтгэлцүүр болон агаарын нэвтрүүлэлтийн эсэргүүцэл сул хамааралтай байна. Иймээс цаашид хонины ноосон дулаан тусгаарлагч материалын технологийн шийдлийг боловсронгуй болгоход ус, чийг тусгаарлагч үетэй, хэлбэржүүлсэн байх нь зохистой гэж үзнэ.

4. Дулаан хамгаалалтын тооцоог зөвхөн уг материал дээр төгс шийдвэрлэж, Монгол орны нийслэл, 21 аймгийн шинээр болон нарийвчлан тогтоосон дулаан хамгаалалтын үзүүлэлт, цаг уурын нөхцлийн өгөгдлүүдийг ашиглан ESP-r программаар барилгын дулаан алдагдлын динамик аргаар загварчлан барилгын хашлага бүтээцэд хонины ноосон дулаан тусгаарлагч материалыг хэрэглэх зохистой хувилбаруудыг санал болгож байна.

5. Хонины ноосон дулаан тусгаарлагч материалыг барилгад хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулж, хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой болохыг тодорхойлж, нийгэм эдийн засаг, байгаль орчинд гарах үр ашгийг тооцоход: хонины ноосон дулаан тусгаарлагчаар дулаалсан үед барилгын дулаан алдагдлыг
38.4%–иар бууруулж, улмаар агаарт ялгарах СО2–ийн хэмжээг 50%–иар багасган, түлш эрчим хүчийг 45%–иар хэмнэх боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 347
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :