XVII зууны Монгол-Оросын харилцааны түүх өргөн хүрээг хамарна. Энэ судалгааны ажилд зөвхөн Ойрад, Оросын харилцааны түүхийн нэгэн тодорхой үеийн асуудлыг шинжлэн судлав. Энэ бол Ойрадын ноёдын Орос улстай анх харилцаж эхэлсэн үеэс Зүүнгар улс байгуулагдах хүртэлх үе юм.
Энэхүү судалгааны ажилд Ойрадын ноёдоос Оросын талаар, Орос улсаас Ойрадын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагааг тодруулан нягтлах, Ойрад, Оросын харилцаан дахь тангараг, худалдаа зэрэг зарим асуудлыг дэлгэрүүлэн авч үзэхийг зорив.
Судалгааны ажилд Оросын эрдэмтдийн эмхтгэн гаргасан Орос-Монголын харилцааны түүхийн баримтуудыг өргөнөөр ашиглав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0