Монголын нөхцөлд ашиглагдаж байгаа зорчигчийн вагонууд нь харьцангуй бага хурданд, богино бүрэлдхүүнтэй, байгаль цаг уурын хуурай нөхцөлд аяладаг зэрэг ашиглалтын нөхцөл болон хийцийн онцлогийг тооцон вагоны техникийн байдлын өөрчлөлтийн зүй тогтлыг тодорхойлсноор вагоны үлдэгдэл нөөцийг урьдчилан тогтоох аргачлал боловсруулах мөн тэдгээрийн үлдэгдэл нөөцийг тодорхойлох алгоритм зохион туршиж вагоны хүчдэл-деформацийн байдалд үнэлгээ хийснээр ашиглалтын хугацаа хэтэрсэн вагонуудын бат бөхийн болон найдваржилтын үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоох, удирдах боломжтой болох юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хуучин тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахдаа олон улсын хэмжээнд ашигладаг RTS (Return To Service) буюу шалгаж, үргэлжлүүлэн ашиглах боломжийг тодорхойлох буюу дахин ашиглах хугацааг тогтоох аргачлалыг ашигласан. Мөн вагоны кузовыг компьютерийн удирдлага бүхий оношлогооны (металын соронзон санамжийн, хэт авианы болон бусад аргын) багаж төхөөрөмжүүд ашиглаж метал хийцийн гэмтлийн хэмжээ, металын цуцалт, хүчдлийн төвлөрлийн бүсийг тодорхойлсон бөгөөд үл эвдэх сорилын аргуудын дүгнэлт дээр үндэслэсэн үлдэгдэл нөөцийн тооцоог хийж түүн дотроо соронзон санамжийн аргыг төмөр замын хөдлөх бүрэлдхүүнд анх удаа хэрэглэснээрээ онцлог юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0