Судалгааны ажлын зорилго:
Бэлчээрийн монгол мал- богийн сүүний хүнс тэжээлийн үнэт чанарыгтодорхойлж улмаар түүгээр зохицуулах үйлчилгээтэй хүнсний технологийн
оновчтой шийдэл боловсруулах үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг илрүүлэхэд уг ажлын зорилго оршиж байна. Үүнд:
1. Богийн сүүний хүнс тэжээлийн үнэт чанарын тодорхойлох
2. Хатуу бяслаг хийх технологийн горимын туршилт явуулж, оновчтой шийдлийг боловсруулах
3. Зохицуулах үйлчилгээтэй пробиотик хүнс болох бяслагны гарцыг тодорхойлох
4. Хатуу бяслагны найрлага дахь уураг, тос, зарим аминхүчил, аминдэм, тосны хүчил болон эрдэс бодисыг илрүүлэх
5. Богийн сүүгээр үйлдвэрлэсэн уурагт бүтээгдэхүүн - бяслагны эдийн засгийн үр ашгийн дүн шинжилгээ хийх
Судалгааны ажлын практик ач холбогдол.
Хатуу бяслаг үйлдвэрлэх технологийн шийдлийг инновацийн хэлбэрт шилжүүлэх замаар бог малын сүүг эргэлтэнд оруулсны үндсэн дунд жижиг дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэх технологи-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан
Богийн сүүгээр үйлдвэлэсэн бяслаг нь импортыг орлох улмаар, экспортод гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
СУДЛАГДСАН БАЙДАЛ
ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн 2014 оны 6-р сарын 10-ны өдрийн хурлаар батлуулсан судалгааны ажлын арга зүйн дагуу туршилт судалгааг явууллаа. Баянхонгор аймаг дахь “Өлзийт” Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сүүний дадлагын газар технологийн туршилтыг ХААИС-ийн сүүний лабораторид бяслагны чийг, Тэжээллэгийн лабораторид кальц, фосфорын үзүүлэлтийг, ШУ-ны Академийн Хими, Технологийн Хүрээлэнгийн хүнсний лабораторид 4 төрлийн бяслагны нийт уураг, тослог, 3 төрлийн бяслагны аминхүчлийн шинжилгээг Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Само” институтийн лабораторид хонь, ямаа, монгол үнээ, сарлагийн сүүний уураг, тослогийг, мөн 4 төрлийн бяслагны нийт уураг, тослог, исгэлэнг, Хонь, ямаа, үнээний бяслагны тосны хүчлийн шинжилгээг тус тус гүйцэтгэсэн болно.
Судалгаанд малчны сууриудыг сонгон авч,“MNS4228 2003,Түүхий сүүний стандарт”ын шаардлага хангасан дараах нийлмэл сүүг авч туршилт, судалгаанд ашигласан.
Нэг төрлийн бяслаг хийх туршилтыг 6 удаагийн давталтаар явуулсан. Үүнд:
Хонины бяслагт Баян-Овоо сумын 2-р багийн сууриас 30 толгой хонины 60 литр, 50 толгой ямааны сүү 300 литр, Шинэ-жинст сумын Уртын гол багийн суурийн 50 толгой ямааны сүү 2 удаагийн давталтаар 30 литр, Баян-Овоо сумын 2-р багийн суурийн 10 үнээний сүү 300 литр, Эрдэнэцогт сумын Жанжины багийн сууриас 10 сарлагийн 240 литр тус тус боловсруулж бяслаг хийсэн.
Туршилт судалгааны дүн:
1. Хонь, ямааны сүүг халааж боловсруулсны дараа 32оС–ийн температурт фермент-хүчлийн аргыг сонгон ээдүүлж, ээдэм боловсруулалтыг 36-38оС-ийн температурт 90 минутын хугацаанд явуулан, хоолны давсны 16 % уусмалд 2 цаг давсалгааг хийж, бяслагийн өөрийн боловсруулалтыг 70-75%-ийн чийгтэй орчинд 8-10оС-ийн температурт 60 хоног бойжуулах нь, богийн сүүгээр хатуу бяслаг үйлдвэрлэх технологийн хувьд оновчтой гэж үзэж байна.
2. Дээрх технологиор 100 л сүү боловсруулахад хонины
16.9 кг, ямааны
13.64 кг бяслаг гарч байгаа нь үнээнийхээс
40.1-
73.6 %, сарлагийнхаас
7.5 –
33.1 хувиар тус тус илүү үйлдвэрлэх боломжтой.
3. Хонины сүүний бяслагт агуулагдах уураг 29,11% ± 2,04, тос 27,18± 1,41% буюу уураг, тосны харьцаа 1,07:1,ямааны бяслагт уураг 22,33±1,42%, тос 22,39±1,8% буюу уураг, тосны харьцаа 1:1, үнээний бяслагт уураг 27,32%±1,15%, тос 27,32±1,29% буюу уураг, тосны харьцаа 1:1,1; байгаа нь стандартын болон хатуу төрлийн бяслагны дундаж үзүүлэлтийг хангаж байна.
5. Хонины сүүний бяслагт эрдэс бодис
4.2 г, кальц
710.2 мг, фосфор
559.05 мг, ямааныхад эрдэс бодис
4.25 г, кальц
711.5 мг, фосфор
555.4 мг, үнээнийхэд эрдэс бодис
3.64 г, кальц
720.2 мг, фосфор
580.6 мг,
3.64, сарлагийн бяслагт
3.95 г, кальц
731.0 мг, фосфор
362.3 мг байлаа.
6. Хүнсний бүтээгдэхүүний биологийн үнэт чанарыг тодорхойлдог уургийн аминхүчил 14 илэрсэн бөгөөд хонь, ямааны бяслаг метионин, фенилаланин, цистейн, лейцин зэрэг үл орлогдох амин хүчлийн агууламжаар илүү байв.
7. Бяслагт 19 тосны хүчил илэрснээс ханаагүй тосны хүчил хониныход
16.4%, ямааныхад
18.82%, үнээний бяслагт
20.94% байлаа. Үл орлогдох хоёрлосон холбоот линол (C18;2) хонины бяслагт 1.2%, ямааны бяслагт 1.23 %, үнээний бяслагт 1.3 %, линолен (C18;3/6/) хонины бяслагт
0.09%, харин (C18;3/3/) нь
0.9%, ямааны бяслагт
0.8%, үнээний бяслагт 1.1%, арахедоны хүчил хонины бяслагт
0.24%, ямааны бяслагт
0.3%, үнээний бяслагт
0.3% тус тус илэрсэн.
8. Бог малын сүүгээр хатуу бяслаг үйлдвэрлэхэд 100 л сүү тутмаас
40185.0 төгрөгийн ашигтай ажиллах боломжтой байна.