Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Саливин бэлдмэлийн хими фармакологийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3242
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Гашуун банздоо, Азийн төлөгч өвс, Толгодын бударгана, Уралын чихэр өвс, элэг хамгаалах

Аннотаци

Судалгааны ажлын үндэслэл:
Дэлхийн аль ч улс оронд төдийгүй манай орны хувьд элэгний өвчлөл, тархалт их байгаагаас болж элэгний өвчний архагшилт тухайлбал элэгний хатуурал, элэгний хавдар нэмэгдэх хандлагатай байна. Иймд элэг цөсний өвчний үед хэрэглэдэг жоруудын найрлагад олон давтамжтай ордог зарим ургамлын эрдэм чадлыг судлан тогтоосны үндсэн дээр жорлон найруулсан шинэ эмийн технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж эх орны эмийн бэлдмэлийн нэр төрлийг олшруулах, импортыг орлох ургамлын гаралтай бэлдмэлийг гарган авах нь чухалаар тавигдаж байгаа юм.Ургамлын гаралтай Саливин бэлдмэлийн биологийн идэвхт зарим нэгдлүүдийг илрүүлэн, агууламжийг тодорхойлох, чанарын шалгуур үзүүлэлтийг тогтоох улмаар тус бэлдмэлийн элэг хамгаалах үйлдлийн судалгааг хийхэд оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:Судалгааны хэрэглэгдэхүүн болгож Гашуун банздоо (Saussurea amara L.), Чихэр өвс(Glycyrrhiza uralensis Fisch.), Толгодын бударгана (Salsola collina Pall.), Азийн төлөгч өвс (Achillea asiatica Serg.) 4 зүйл ургамлуудын түүхий эдийг ашигласан. Элэгний үрэвслийн эмгэг загварыг С.М.Николаев (1992) нарын аргаар үүсгэв. Шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Анхдугаар Фармакопей болон ОХУ-ын XII фармакопейн аргачлалаар тодорхойлов. Саливин бэлдмэлийг туршилтын амьтанд 100 мг/кг, 200 мг/кг тунгаар хэрэглэхэд АлАТ, АсАТ, ГГТ, ЛДГ, ШФ ферментийн идэвхийг бууруулж, элэгний эсийн задралыг багасгах улмаар элэг хамгаалах үйлдэлтэй байна. Мөн холестерол, триглицерид, БНЛП-ийн тоо хэмжээг бууруулах, өөхний хэт исэлдэлтийн эрчимжилтийг багасгах, антиоксидант, мембран бэхжүүлэх, цөс нийлэгжүүлэн ялгаруулах идэвхтэй байна. Мөн Саливин бэлдмэлд агуулагдах нэгдлүүдийг өндөр идэвхт шингэний хроматографийн аргаар илрүүлж, агууламжийг тодорхойлоход космозиин 54,9мг%, бетаин 9,7мг%, глицирризины хүчил 18,3 мг%, полифенолт нэгдэл
26.6% агуулагдаж байв.Саливин 300 мг бүрхүүлтэй шахмал эмийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тогтоож, тогтвортой байдлын судалгааг бодит хугацааны аргаар 2 жил явуулахад тогтвортой байдлаа хадгалж байгааг судлан тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 378
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :