Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсын боловсролын салбарын япон хэлний бодлогын хэрэгжилтийг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3320
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Хэлний бодлого, япон улсын хэлний бодлого, монгол улсын хэлний бодлого, их дээд сургууль

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь орчин цагийн нийгмийн хэлшинжлэлийн шинэлэг чиглэл болох гадаад хэлний бодлого, боловсролын салбарын япон хэлний бодлогын хэрэгжилтийг судлахад чиглэгдсэн болно. Боловсролын салбарын хэлний бодлого нь аливаа төр засгаас улс орны хөгжлийн алс ирээдүйг харсан хэтийн төлөв хандлага, улс төр, геополитикийн орчин, нийгэм соёл, бизнес, эдийн засгийн нөхцөл байдалтай нягт холбоотой, хэл төлөвлөлтийн салшгүй хэсэг байдаг. Боловсрол даяаршиж, мэдлэгт суурилсан өнөөгийн нийгэмд улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох, бүс нутаг, олон улсын түвшинд гарч ажиллах гол хүчин зүйл нь өндөр чадвартай, гадаад хэл соёлыг гүнзгий эзэмшсэн боловсон хүчин юм.
Монгол улсын хувьд Япон улс гуравдагч түншийн хувиар чухал байр суурь эзэлдэг бөгөөд хоёр орны харилцаа эртнээс улбаатай хэдий ч орчин цагийн түүхэн дэх харилцаа үүсч хөгжөөд дөч гаруй жил болсон ба энэхүү хамтын ажиллагааг цаашид үр дүнтэй ажил хэрэг болгоход хоёр ард түмний харилцааны гүүр болсон япон хэл - соёлын боловсрол мэдлэг нэн чухал билээ.
Япон улс хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс гүрний тоонд хэдийнээ орж япон хэл нэг улсын харилцааг зохицуулах үүргээсээ халин олон улсын харилцааны хэлний статустай болж байгаа нь энэхүү хэлийг сурч судлах нийгмийн эрэлт хэрэгцээг ч өсгөж байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын дээд боловсролын салбарт япон хэлний мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн стандарт хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сурах бичгийн бодлогын хэрэгжилтийг гадаад хэлний бодлогын хүрээнд хүрээнд судлан үзэж, зохих унэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдсэн.
Судалгааны ажилдаа бид орчин үеийн нийгмийн хэлшинжлэлийн аргууд болох социологи судалгаа, корреляцийн арга, асуулга, ажиглалт, баримт материалыг задлан шинжлэх арга, сурвалжлагын, аман ярилцлагын арга, талбайн судалгааны аргууд, жишин харьцуулах логикийн арга, таамаглалын арга, тоон аргууд буюу математик статистикийн аргуудыг түлхүү хэрэглэсэн болно. Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 2 бүлэг, 5 зүйл, дүгнэлт, ном зүй бүхий 126 хуудаснаас бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт хэлний бодлогыг боловсруулахад нөлөөлөх хүчин зүйлс, боловсролын салбарт япон хэлний бодлого хэрхэн хэрэгжиж ирсэнийг судалсан бол хоёрдугаар бүлэгт Монгол улсын их дээд сургуулийн япон хэлний сургалтын стандарт хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сурах бичиг, сургалтын орчинг судалж хэлний бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдлыг тодорхойлохыг зорьсон болно.
Судалгааны эцэст Монгол улсад япон хэлний нэгдсэн бодлого байхгүйгээс их дээд сургуулиудын стандарт хөтөлбөр, багшлах боловсон хүчний бэлтгэл, чадваржуулах сургалт, сурах бичиг нь Монгол орчин, монгол хүний сэтгэхүйд нийцээгүй байгаагаас нэгдсэн бодлого шаардагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 231
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :