Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хилийн аюулгүй байдaл, түүнийг хангах зарим арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3090
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Даяаршил, алан хядах ажиллагаа, хил хязгаар, гадаад бодлого, нээлттэй зах зээлийн эдийн засаг, хамтын ажиллагаа

Аннотаци

Даяаршил болон 9 дүгээр сарын 11-ний алан хядах үйл ажиллагаа аль аль нь хилийн аюулгүй байдлын асуудлаар хурц маргааны суурийг тавьсан. Даяарчлагдаж байгаа дэлхийд улсын хил хязгаар нь аль болох нээлттэй байх хэрэгтэй гэдлгийн чухлыг нийтээр хүлээн зөвшөөрч, нээлттэй зах зээлийн эдийн засгийг амжилттай хөгжүүлэх, хилийн орчмын нутаг дэвсгэрийн хөгжилд болон хөрш орнуудтай сайн харилцаатай байхад "зөөлөн" хилийн ач холбогдлын тухай сүүлийн үед нилээд бичигдэх болжээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ дэлхийн ихэнхи хэсэгт улс орнууд өөрсдийгөө гадны болзошгүй аюулаас хамгаалах, улсын хилээр улам илүү баталгаатай байлгахаар хичээх болсон нь улсын хил "зөөлрөх" биш харин ч хатуурч буйгын жишээ юм. Үүний үрээр улс орнуудын хувьд хил хязгаараа хамгаалж, түүний аюулгүй байдлыг хангах нь хүндрэлтэй зорилт болжээ.
Энэхүү ажлын зорилт нь аюулгүй байдлын тухай асуудал улсын хил хамгаалалтын нэгэн чухал элемент болон дахин гарч ирж буй хандлагыг авч үзэх, ингэснээр "Улсын хил хязгаар үнэхээр аюулгүй байж болох уу?", "Хэрэв болох бол, хил хамгаалалтын ямар стратеги байж болох, амьдрал дээр ямар статеги хэрэгжиж байгаа?" зэрэг асуудалд ялангуяа Монголын жишээн дээр хариулт олоход чиглэсэн.
Монгол улсын хувьд хөрш зэргэлдээ орнуудтай харьцах харилцааны хандлага, дэлхийн болон бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал, гадаад бодлого, нийгэм-эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлттэй уялдан улсын хил хамгаалалтыг сайжруулах зайлшгүй шаардлага урган гарсан.
Энэхүү ажил нь Монгол улсын хилийн аюулгүй байдлын улажлалт болон уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх бодлогын хувилбаруудын үр нөлөөг авч үзнэ. Ажлын хүрээний хувьд Монгол улсын хилийн аюулгүй байдлын бодлогын хэмжээнд хязгаарлагдаж, бодлого боловсруулагчдад хандсан,



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 213
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :