Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Малчин өрхийн амьжиргааг сайжруулах боломж, арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3360
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : Өрхийн аж ахуйн эдийн засаг, амьжиргааны түвшин, хөдөөгийн өрх, малын тооны хязгаар

Аннотаци

Судалгааны ажлын зорилго нь Монгол улсын малчин өрхийн амьжиргааны өнөөгийн байдал, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, симуляцийн загварыг гүйцэтгэсний үндсэн дээр цаашид авч хэрэгжүүлэх стратегийг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын судалгааны зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
• Өрхийн аж ахуйн эдийн засгийн онол, арга зүйн үндсийг судлах,
• Малчин өрхийн амьжиргаанд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох,
• Малчин өрхийн амьжиргааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх,
• Малчин өрхийн амьжиргааны баталгаат байдлыг хангах малын тоог симуляцийн загвараар тодорхойлох,
• Малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх арга замуудыг тодорхойлох.
Судалгааны шинэлэг тал. Судалгааны ажлын шинэлэг тал нь онол болон судалгааны арга зүйн түвшинд гэсэн хоёр талтайгаар дэвшигдэн гарсан юм. Өрхийн аж ахуйн онол, арга зүйн үндсэн дээр Монгол малчин өрхийн хэв шинжийг тогтоож, Монгол малчин өрхийн давтагдашгүй шинж чанар, онцлогийг тодорхойлон гаргасан нь онолын шинжтэй шинэлэг тал болно. Малчин өрхийн тааваржилтын түвшинг тооцоолж, малчин өрхийн амьжиргааны баталгаат байдлыг хангах малын тоог байгалийн бүс тус бүрээр математик загварчлалын аргаар тооцоолон сүргийн эргэлт бүтцийн загварыг симуляцийн загварт ашиглан бодсоноороо судалгааны арга зүйн хүрээн дэх шинэлэг тал болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 275
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :