Монгол орны хувьд нефтийн бүтээгдэхүүнээр бүрэн хараат байдлаас гарах, түүнчлэн нефтийг анхан болон гүнзгий шатанд боловсруулан түлш шатахуун, түүнчлэн нефть-химийн бүтээгдэхүүн гарган авах нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй юм.
НБҮ нь бусад аж үйлдвэрийн салбарын хөгжилд нөлөөлөх бөгөөд өнөөгийн байдлаар дэлхий дахинд түлш шатахуун, тос тосолгооны материалаас гадна техникийн болон барилгын материал, хөдөө аж ахуй, анагаах ухаан, мэдээллийн технологид хэрэглэж буй олон нэр төрлийн материалыг нефтээс гаргаж авч байна. Хэдийгээр нефтийн боловсруулалт нь дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна хэмээн үздэг боловч энэ түүхий эдийг дэлхий нийт ойрын 100 жилд хэрэглэсээр байх болно. Иймд бидний судалгаа ба тооцооны ажлын үр дүн нь манай оронд НБҮ байгуулах технологийн үндэслэлийн суурь материал болох юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0