Мөгөөрсөн нугалам түүний холбоос үр хөврөлийн хөгжлийн 2 р сарын сүүлчээр хүзүүнээс ахар сүүл руу чиглэн тодорхой эрэмбэ дарааллаар ясжиж эхэлдэг бөгөөд үндэстэн ястанд зохих хэмжээний ялгаа ажиглагддаг байна. Үүнтэй уялдаад нуруу түүний үе холбоосын өтлөлт, буцах хөгжил үндэстэн ястан бүхэнд өөр өөр тэр дундаа ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, амьдралын хэв маяг, ёс заншилтай холбоотой харилцан адилгүй явагддаг талтай.
Ревматоид артритийн үед үүсдэг ауто антител хүний биеийн холбогч эдийн цавуулаг ширхэгийн бүрдэлтэй урвалд орсны улмаас дархлааны бүрдэл холбогч эд элбэг үенүүдийн гэр, холбоосын орчим паннус хэмээх нунжгай эмгэг уургийн үүсгэдэг. Гэтэл ревматоид артрит яагаад заавал жижиг үе гэмтээдэг, том үенүүдэд болохоор үений хөдөлгөөний далайц алдагдаж тухайн үенүүд хөдөлгөөний явцад үенийхээ шар усны уутыг чимхэж гэмтээх үзэгдэл гардгийн учрыг хараахан тайлбарлаж чадаагүй байна.
Гэсэн хэдий боловч Монгол хүний нурууны яс, үе холбооны бүтэц, судасжилт түүний нас дагаж гарах хувирал өөрчлөлтийн талаар судалгаа ховор байгаа нь энэ чиглэлээр судалгааны ажил явуулах үндэслэл болох юм.
Зорилго: Хүний ураг болон хулганы нурууны бүтэц, туршилтаар үүсгэсэн ревматоид артритид ибупрофен, бойгор-10-ын эмчилгээний нөлөөг судлах зорилго тавьж энэ зорилгынхоо хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0