Монгол нутгаас олдсон хууч судлалын эх хэрэглэхүүнийг судлахад төмрийн гар урлал нь түүхэн цаг хугацаа, орон зайн хувьд нэг үе хүчирхэгжин хүрээгээ тэлж, зарим үед хумигдан суларч ирсэн нь тодорхой байна. Үүнээс шалтгаалан нэгд, дархлах урлал баялаг олон талтай байж, хоёрт, Төв азид төмрийг эдшээх арга хэлбэр мөн л үүсэж бүрэлдэхийн зэрэгцээ зарим хэлбэр нь ор тас мартагдсан байдаг. Иймээс бид, Монголын дархлах арга ухааны өнө эртний улбаа, тэдгээрийн хувьсал