Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үхрийн арьс гууртах өвчний үе дэх дархлааны онцлогийг судалж, түүнийг оношлох, сэргийлэх арга боловсруулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : Рекомбинант HyC уураг, иммуноблот, амин хүчил, нуклеотид, биеийн уураг, уусмал уураг, антиидиотип, ФХЭБУ, GST уураг

Аннотаци

Авгалдайн эсрэг төрөгч, түүний эерэг ийлдсийг бэлтгэж үхрийн арьс гууртах өвчний оношлогоонд хэрэглэхэд цус наалдуулах шууд бус урвал (ЦНШБУ), ФХЭБУ-аар өвөрмөц, мэдрэмтгий байлаа. Hypoderma-ийн авгалдайн биеийн антиген нь ЦНШБУ-аар 1:160, ФХЭБУ-аар 1:5120, эерэг ийлдэс нь ЦНШБУ-аар 1:512, ФХЭБУ-аар 1:5120 таньцад тус тус эерэг урвал үзүүлж байсан. Hypoderma lineatum-ын гиподермин С (HyC) уургийг ялган авч pGEX векторт суулган Escherichia coli-д оруулж GST-рекомбинант уураг бэлтгэлээ. Рекомбинант GST-HC1 уураг нь иммуноблот, ФХЭБУ-аар H. lineatum-аар халдварласан болон эрүүл ийлдсийг өвөрмөцөөр ялган оношилж байлаа. Гиподермин С ген нь 806 нуклеотид, 260 амин хүчлээс бүрдэх нээлттэй уншиглах хүрээнээс тогтож байлаа (Ген банкний бүртгэлийн № AB054066). Монголын үхрээс ялгасан гиподермин С генийг Францийн дараалал (Ген банкний бүртгэлийн № X74306)-тай харьцуулахад 4 нуклеотид, 1 амин хүчлийн өөрчлөлттэй байлаа. Мөн энэ судалгаагаар Hypoderma -ын антиидиотип эсэрэг бием ашигласан вакцины загварыг туршихад тугал, 2 настай үхрийг
60.2-
90.3%-оор хамгаалж байлаа. Үхрийн арьсны гуурын эсрэг Ивомек пурон, Дектомакс эмүүдийг туршихад 100% эмчилж байлаа.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 285
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :