Энэхүү нэг сэдэвт бүтээл нь удиртгал, үндсэн 3 бүлэг, 18 зүйл, дүгнэлт, зөвлөмж, ном зүй, хавсралт, товч хураангуйгаас тогтох бөгөөд 39 зураг график, 33 хүснэгт, нийт 138 хуудастай болно.
Диссертацийн агуулгын товчоон
1-р бүлэгт: Монгол үндэсний бөхийн уламжлалт сорилго ба өнөөгийн сургалт дасгалжуулалтын байдлыг тоймлон, биеийн тамирын дээд сургуулиудын үндэсний бөхийн хичээлийн хөтөлбөрийг харьцуулан дүгнэсэн.
2-р бүлэгт: Монгол үндэсний бөхийн барилдаанаар өндөр амжилт үзүүлэхэд нөлөөлөхүйц зарим хүчин зүйлсийг хэвлэлийн тоймоор нэгтгэн дүгнэж, хүүхэд ахуй цагтаа эхийн хөхөө хөхсөн хугацаа, цусны бүлэг нь сайн бөх төрөхөд, биохэмнэл нь барилдааны амжилтад нөлөөлөх биологийн хүчин зүйл байж болохыг судлан тогтоолоо.
3-р бүлэгт: Монгол үндэсний бөхийн сургалт дасгалжуулалтын агуулгыг хэрэгжүүлэх арга зүйг боловсронгуй болгохын тулд өнөөгийн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд тавигдаж буй шаардлага, сүүлийн үед сургалтад нэвтэрч буй сургалтын арга зүй, технологийн үндсэн үзэл санааг судлан тоймлож, ашиглан боловсруулж, туршсан ажлын явц, үе шат, үр дүнг бичлээ. Мөн үндэсний бөхийн барилдааны мэх, барьц, хувилбарууд ангилал, судалгааны талаар эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг тоймлон оруулсан.
Судалгааны ажлын энэхүү үр дүнд үндэслэн монгол үндэсний бөхийн барилдааны сургалт, дасгалжуулалтыг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж бичсэн болно. Судалгааны бүтээлийн сүүлчийн хэсэгт ерөнхий дүгнэлт, ном зүй, хавсралтыг орууллаа.
Англи хэл дээр: Our ancestors thousands of years of history, traditional Mongolian National Wrestling Challenge training, history, culture, physical tricks bail, bio ecology, geography, skills and sensitivity as several academic works are rare, but wrestling training methodology created with research work. The Mongolian national wrestling encyclopedia written, composed of Mongolian wrestling is written nearly 430 books, most of the research is a work of research tools for the public Mongolian wrestling itself on the market is more dynamic way of a single good reason for further research works .
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0