Монгол улсад нярайн эндэгдлийн
83.6 хувийг нярайн эрт үеийн эндэгдэл, перинаталь эндэгдлийн
46.5 хувь нь амьгүй төрөлт байна. Эдгээр үзүүлэлт манай улсын зүүн бүс, хангайн бүс, төвийн бүсэд улсын дунджаас доогуур байхад, харин баруун бүсэд өндөр байна.
Зорилго: Монгол улсын баруун бүс дэх перинаталь эндэгдэл, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг судлаж, цаашид бууруулахад чиглэсэн зөвлөмж боловсруулах.
Аргазүй: Перинаталь эндэгдлийн хөдлөл зүй, хэтийн төлөвийг дескриптив загвараар, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тохиолдол хяналтын загвараар, нярайн нэн шаардлагатай тусламжийн чанарыг агшингийн судлагааны загвараар тус тус судлалаа. Хэтийн төлөвийг тодорхойлохдоо Minitab 17-“Arima” загвар, нөлөөлөх хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээ хийж тогтоов.
Үр дүн: Баруун бүс дэх перинаталь эндэгдлийн түвшинг бусад бүсийн дундажтай харьцуулахад
4.1-
8.1 пунктээр, улсын дундажтай харьцуулахад 3-
5.5 пунктээр тус тус өндөр байна. Перинаталь эндэгдлийн 10 жилийн дундаж абсолют бууралт
0.5 пункт байв. Перинаталь эндэгдлийн хэтийн төлөвийг тодорхойлоход 2016-2024 он хүртэл аажим өсч, 1000 төрөлтөд
18.14-
20.0 болох ба тогтвортой өндөр байх төлөвтэй байна. Перинаталь эндэгдэлд олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал өсвөр насны эхийн жирэмслэлт (COR=
14.26), эхийн боловсролын түвшин бага (COR=
2.52), амьжиргааны түвшин доогуур (COR=1.86), эмнэлэгийн тусламжаас алслагдсан байдал (p˂
0.02, эхийн эрхтэн тогтолцооны эмгэг (АOR=
17.9), эх барихын ужиг дурдатгал (AOR=
2.16), жирэмсний хяналтад хожуу орох (АOR=
2.11), дутуу төрөх (AOR=
14.01), илүү тээх (АOR=
4.91), артерийн даралт ихсэлт (AOR=
6.09), жирэмсний цус алдалт (AOR=
5.31), ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах (AOR=
3.68), багажийн тусламжтай төрөх (АOR=
3.44), хүй хүзүү, бие ороох (АOR=
4.67) амьдралын эхний 1 минут дахь Апгарын оноо 0-3 (OR=219) ба 4-6 (COR=
8.96) байх нь гол эрсдэлт хүчин зүйл болж байна.
Нярайн эрт үеийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амьсгалын дистресс хамшинж (COR=
29.41), төрөлхийн хөгжлийн гажиг (COR=
39.29), төрөх үеийн бүтэлт (COR=
5.20) болж байна.
Амаржих газруудын төрөх өрөө, нярайн өрөөний тоног төхөөрөмжийн хангалт 80 хувиас бага, ажилбарын гүйцэтгэл 75 хувиас бага, хүний нөөц дутагдалтай, нярайн эрт үеийн нас баралтын 81 хувь нь төрсний дараах нэн эрт үед буюу эхний 72 цагт эндсэн нь нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн чанар, хүртээмж хангалтгүйг илтгэж байна.
Ярилцлагын дүнгээр жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, өөрт тохиолдож буй эрсдлийг үнэлж мэдэхгүй, тусламж хайх мэдлэг хомс байгаа нь эх барихын тусламжийн хожимдолд хүргэж байсныг эхчүүд, эмч, мэргэжилтнүүд тодорхойлсон. Нөгөө талаас эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, тусламжийн шатлалын уялдаа сул, алслагдсан байдал, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайнгүй, жирэмсний хяналтын чанар хангалтгүй, амаржих газрын ачаалал ихэссэн, хүний нөөц дутагдалтай байх нь перинаталь эндэгдэлд нөлөөлж байна.
Дүгнэлт: Баруун бүс дэх перинаталь эндэгдлийн түвшин бусад бүс, улсын дунджаас өндөр, хэтийн төлөв 2024 он хүртэл аажим өсөх, өссөн үзүүлэлт тогтвортой өндөр хэвээр байх төлөвтэй байна. Перинаталь эндэгдэлд нийгэм- хүн амзүй, эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, төрөлттэй холбоотой олон эрсдэлт хүчин зүйл нөлөөлж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн чанар, хүртээмж хангалтгүй байна. Иймд баруун бүс дэх перинаталь эндэгдлийг бууруулахад чиглэсэн тууштай арга хэмжээ шаардлагатай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0