Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нягтлан бодох бүртгэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3389
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : удирдлагын тогтолцоо, мэдээллийн технологи, удирдлагын зохион байгуулалт

Аннотаци

Судалгааны үр дүнд нягтлан бодох бүртгэлийн төр ба иргэний нийгмийн холимог оролцоотой удирдлагын зохион байгуулалтын бүтцийг боловсруулах оролдлого хийсэн. Иймд төрийн удирдлагын бүтцийн загвар боловсруулахад баримтлах арга зүйн зарчмуудыг тодорхойлж өгсөнд энэ бүтээлийн ач холбогдол оршино.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Судалгааны үр дүнг нягтлан бодох бүртгэлийн талаар төрийн бодлого боловсруулагчид шууд авч ашиглах боломжтойн зэрэгцээ, аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны өнөөгийн байдлыг нэгтгэн дүгнэж гаргасан санал дүгнэлтийг салбарын мэргэжилтнүүд, болон сургалт судалгааны чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс судлан ашиглах боломжтой
Судалгааны ажлын шинэлэг тал
Энэ сэдвээр урьд нь судалгаа хийгдэж байгаагүй учир бүхэлдээ шинэлэг судалгаа гэж үзэж болно. Судалгааны 3 дугаар бүлэгт нягтлан бодох бүртгэлийн төрийн бодлогыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийн 4 загвар нь цоо шинэ санаа юм. Ийм бүтцийг хэрэгжүүлснээр төрийн бодлого буюу нягтлан бодох бүртгэлийн тухай хууль бүрэн хэрэгжих боломжтой болно.
Судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байдал
Судалгааны үр дүнг ХИС-ийн харьяа Эрдмийн сургуулийн Бизнесийн удирдлагын профессорын багийн их семинараар 1 удаа, Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлсэн. Мөн ШУТИС.БУХС, Бизнесийн Ахисан түвшний сургуулийн өргөтгөсөн хэлэлцүүлэг 1 удаа, ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн салбар хуралдаанаар 2 удаа тус тус хэлэлцүүлсэн



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 222
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :