Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ерөнхий мэс засалчийн ажлын ачаалал, үр дүнгийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3408
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажлын үнэлгээ, тусламж үйлчилгээний төрөл, ажлын бүтэц, өдөрт үзэх хүний тоо, нэг үйлчлүүлэгчдэд зарцуулах хугацаа

Аннотаци

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дунд мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн эмнэлгийн хөрөнгө оруулалтад анхаарал хандуулахын зэрэгцээ эмчийн ажлын ачаалал, ур чадвар, гүйцэтгэлийн үр дүнгийн хоорондын хамаарлын судалгааг өргөжүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллагуудын асуудал төдийгүй тусламж үйлчилгээг нийлүүлэгч болон хэрэглэгчдэд ч ач холбогдолтой асуудал болох нь харагдаж байна.
Зорилго: Энэхүү судалгааны зорилго нь ерөнхий мэс засалчийн мэргэшил, ур чадвар, ажлын ачаалал нь мэс заслын эмчилгээний үр дүн, эмчилгээний шууд зардалтай хэрхэн хамаарч буйг судлан тогтооход оршино.
Судалгааны арга зүй: Судалгаанд ашигласан мэдээ материалыг тоон аргаар цуглуулсан. Баримтын судалгаанд эрүүл мэндийн статистик тоо мэдээллүүд болон судалгаанд хамрагдсан эмнэлгүүдээс тухайн жилийн мэс заслын тоо, мэс заслын үр дүн, мэс засалчийн талаарх мэдээлэл (үүнд, эмчийн ажилласан жил, мэргэжлийн зэрэг, боловсролын зэрэг)-ийг эмнэлгүүдийн холбогдох албанаас авч эмнэлгийн, мэс засалчийн ажлын ачаалал, мэс засалчийн ур чадвар, мэргэшсэн байдал зэргийг харьцуулан судаллаа. Эмнэлгийн ачаалал, мэс засалчийн ачаалал мэс заслын үр дүнтэй харилцан хамааралтай болохыг судалсан судалгааны ажлуудыг олон улсын сэтгүүлүүд (PubMed, Elsevier, ScienceDirect г.м)-ээс “эмнэлгийн ачаалал ба мэс заслын үр дүн”, “мэс засалчийн ажлын ачаалал, мэс заслын үр дүн”, “мэс заслын хугацаа ба зардал” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн түүвэрлэн судалгааны ажилдаа ашиглалаа. Мэс засал эхэлсэн, дууссан хугацаа, мэс заслын өмнө, мэс заслын үед, дараа нь хэрэглэсэн эмийн нэр төрөл, эмийн зардлыг өвчний түүх (мэс заслын хуудас)-ээс урьдчилан бэлтгэсэн хүснэгтийн дагуу түүн авлаа. Судалгаанд мэс засалч эмчийн ажлын ачааллыг тодорхойлохын тулд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэний ажлын ачааллыг тооцох аргачлалын дагуу ажиглалт судалгааны хуудас боловсруулан(Хавсралт 1. Ажиглалт судалгааны хуудас)(97,18) ашиглалаа. Энэ аргаар хөдөлмөрийн хэмжээ, шинж байдал, хурдыг судалж, хэрэгцээгүй буюу үр ашиггүй зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргана. Гэхдээ хронометраж нь ажлын цагийн үндсэн хэсгийг эзэлж, дахин давтан хийгддэг үндсэн ажлын цаг зарцуулалтыг судалдаг.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан мэс засалчийн ажлын ачаалал судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн эмч нарын хувьд харилцан адилгүй өдрийн ажлын ачаалал нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт 8 өвчтөн (их ачаалалтай), нэгдсэн (хувийн) эмнэлэгт 6 өвчтөн (хэвийн ачаалалтай) байлаа. Мөн төлөвлөгөөт ажлын хоног нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт 5 өдөр буюу 40 цаг, нэгдсэн эмнэлэгт 6 өдөр буюу 46 цаг байсан бол жилийн төлөвлөгөөт ор ашиглалтыг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт 345 хоног, нэгдсэн (хувийн) эмнэлэгт 320 хоног байхаар тооцлоо.
Дүгнэлт: 1. Ерөнхий мэс засалч эмчид ногдох ажлын ачаалал нь эмнэлгүүдийн шатлал, төрийн болон хувийн хэвшлийн ялгаанаас хамааран харилцан адилгүй байна. Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн мэс заслын эмчилгээний ачаалал мөн өвчний нозологи хүнд хөнгөнөөс хамаарч 10-40 хувиар харилцан адилгүйгээр өссөн байна.

2.Мэс заслын эмчилгээг чанартай сайн гүйцэтгэх нь мэс засалч эмчийн тухайн хагалгааг хийсэн давтамж, тоотой шууд хамааралтай байгаа нь дадах үйл явцын үнэ цэнэтэйг харуулж байна. Тухайн төрлийн мэс заслын эмчилгээг дагнан хийдэг мэргэшсэн баг бүхий эмнэлэг нь хагалгааг харьцангуй богино хугацаанд, 2-5 дахин бага зардалтайгаар гүйцэтгэж байна.

3.Цөсний хүүдийн цочмог үрэвслийн үед дэх дурангаар хийгдсэн хагалгааны дараах хүндрэл нь нээлттэй хагалгааны хүндэрлээс 2 дахин бага байна. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн дурангийн хагалгааны үеийн үйлдэлд суурилсан шууд өртөг нь нээлттэй мэс заслаас 3 дахин их байгаа нь эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй тохирохгүй байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 347
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :