Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гахайн салмонеллёзыг судлаж оношлох, сэргийлэх өвөрмөц арга боловсруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3175
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : нутгийн омог, оношлуур, эсрэгтөрөгч, вакцин, гахайн аж ахуй, туршилт, стандарт, заавар

Аннотаци

Үндэслэл ,Зорилго:
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор эрүүл, ариун хүнсний бүтээгдэхүүнээр хангах, гахайн аж ахуйг өвчний болон эдийн засгийн эрсдлээс хамгаалах үүднээс гахайн салмонеллёзыг өөрийн орны нөхцөлд судлан үүсгэгчийг илрүүлэн өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх өвөрмөц бэлдмэлүүдийн технологийг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монгол орны хэмжээгээр гахай үржүүлж байгаа аж ахуйнуудад салмонеллёз өвчний тандалт явуулж, нутагшсан гахайнаас салмонеллёз өвчний үүсгэгчийг ялган авч хэлбэр зүй, биохими, хоруу чанарыг судлан, оношлуур бэлтгэн сорих, уг өвчнөөс сэргийлэх нутгийн омгийн хоргүйжүүлсэн вакцин бэлтгэх эрдэм шинжилгээ туршилтын ажил гүйцэтгэсэн.
Ажлын шинэлэг тал:
Өнөөг хүртэл тус орны мал эмнэлгийн практикт нутгийн омгоор бэлтгэсэн гахайн салмонеллёзоос сэргийлэх вакцин, өвчнийг ийлдэс судлалын аргаар оношлох оношлуур байхгүй байсныг харгалзан эх орондоо үржүүлж буй гахайнаас уг өвчний үүсгэгчийг ялган авч шинээр оношлуурын хоёр төрлийн эсрэгтөрөгч, хяналтын эерэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакцин бэлтгэсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Судалгааны материал арга зүй, үр дүн:
Судалгааны явцад гахайн төвлөрсөн 10 орчим том аж ахуй, 20 гаруй өрхүүдийн гахайн эмгэгт материал, баас, цусны нийт 768 дээжинд нян судлал, биохими, морфологи, Полимеразийн Гинжин Урвалын шинжилгээг нийтлэг арга зүйн дагуу 3- 5 удаагийн давталттайгаар хийж шинжилсэний дүнд 1088 салмонелл төст өсгөвөр ялган авч, тэдгээрийн хэлбэр зүй, өсгөвөржилт, биохимийн шинжийг тодорхойлж Sal. typhisuis –ийн нутгийн 11 омог илрүүлэв.
Дээрхи омгуудын хоруу чанар, амьтны эд эрхтэнд үзүүлэх эмгэг хувиралыг цагаан хулганыг зориудаар халдварлуулах болон ДНХ ялган, энтеротоксин, эмгэг төрүүлэгч Inv A генүүдийг илрүүлэх Полимеразийн Гинжин Урвал тавьж тодорхойлов.
Омгуудын антибиотикт тэсвэрт чанарыг 12 төрлийн антибиотикийн цаасан зээрэнцэг дээр тавьж тодорхойлов.
Шинээр ялгасан омгоор өвөрмөц, мэдрэг чанар бүхий 2 төрлийн оношлогооны Наалдуулах урвал (НУ)-ын нянгийн их биеийн О эсрэгтөрөгч болон Нэвчин тунадасжуулах урвал (НТУ)- ын мембраны полисахаридын “ПолиВ” эсрэгтөрөгчийг тус тус бэлтгэсэн.
Нутгийн гахайнаас гарган авсан Sal. typhisuis омгоор гахайн салмонеллёзоос урьдчилан сэргийлэх хоргүйжүүлсэн вакцины хэд хэдэн хувилбар вакцин бэлтгэж загвар амьтан болох цагаан хулганад туршихад өвөрмөц дархлаа төрүүлэх идэвхитэй, хоргүй, хамгаалах идэвхи нь 85% байв. Мөн вакциныг ”Агро – Эко“ компаны гахайн аж ахуйд үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөхцөлд туршин сориход вакцин нь өвөрмөц дархлаа төрүүлэх идэвхитэй, хоргүй, цэвэр, амьтанд элдэв гаж нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдов.
Судалгааны дүнд 2 төрлийн оношлогооны эсрэгтөрөгч, хяналтын эерэг ийлдэс, вакцин бэлтгэх технологи тэдгээрийг бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар, стандарт бүхий техникийн 12 баримт бичиг боловсруулж эрх зүйн баталгаажуулалт хийлгэсэн болно.
Судалгааны ажлын үр дүнг нэгтгэн докторын зэрэг хамгаалах бүтээлд тавигдах нийтлэг шаардлагуудын дагуу нэгэн сэдэвт бүтээл болгон эмхэтгэн бичлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 342
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :