Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Систолын гипертензийн тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлс ба гүрээний судасны хатуурлын асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3192
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Артерийн гипертензи, давсны хэрэглээ, 24 цагийн шээс, судас хатуурал

Аннотаци

Судалгааны ажлын зорилго
Систолын гипертензийн тархалтыг улсын хэмжээнд 2005, 2009, 2013 онуудад тодорхойлон, эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалж, систолын гипертензийн үеийн гүрээний судасны хатуурлыг илрүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй
СГ-ийн тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг агшингийн аргаар, давсны бодит хэрэглээ болон судасны хатууралт өөрчлөлтийг тохиолдол-хяналтын судалгааны аргаар тус тус судаллаа. Судалгааны мэдээ, материалыг цуглуулахдаа асуумж, бие махбодийн хэмжилт, лаборатори болон багажийн шинжилгээний аргуудыг тус тус ашиглав. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох шаталсан судалгааны аргачлалын дагуу асуумжийг авч, биеийн өндөр жин, артерийн даралтыг стандартын дагуу хэмжсэн. Лабораторийн шинжилгээг хийхдээ өлөн үеийн цусны сийвэнд нийт холестерин, триглицерид, ИНЛП болон БНЛП-ыг, 24 цагийн шээсэнд натри, калийн ионуудыг ион сонголтын аргаар тодорхойллоо. Гүрээний судасны хатуурлын байдлыг судасны допплер шинжилгээгээр илрүүлсэн. Судалгааны мэдээ, материалд SPSS
17.0 программыг ашиглан статистик боловсруулалт хийлээ.
Судалгааны ажлын үр дүн Манай орны 15-64 насны хүн амын дунд СГ-ийн тархалт 2005 онд
7.4 хувь, 2009 онд
6.5 хувь, 2013 онд
6.7 хувь байна (p=
0.580). Хот, хөдөөгийн оршин суугчдад СГ-ийн тархалт ойролцоо байв. Нас ахих тусам СГ-тэй хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэж, ялангуяа 45-54 наснаас эхлэн тархалтын хувь эрс нэмэгдэн, 55-64 насны бүлэгт 2005 онтой харьцуулахад 2013 онд
6.1 хувиар тархалт нэмэгдсэн байна. Хүйсээр 55-64 насны бүлэг хүртэл эрэгтэйчүүдэд, 55-64 насанд хүйсийн ялгаагүйгээр СГ-ийн тархалт ихэссэн байлаа (p=
0.001). СГ-ийн тархалт бүс нутгуудад ялгаатай, баруун болон хангайн бүсүүдэд өндөр байна. Олон хүчин зүйлсийн регрессийн шинжилгээгээр нас, давсны хэрэглээ нь эрсдэлт хүчин зүйлс болж байгаа ба СГ-ийн эрсдэл нэг нас нэмэгдэхэд
6.4 хувиар, давсны хэрэглээ 1 г-аар нэмэгдэхэд
2.5 хувиар тус тус нэмэгдэж байв. СГ-ээр өвчлөх эрсдэл эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдэд
2.6 дахин, төвийн таргалалттай хүмүүст
2.0 дахин, цусны глюкозын хэмжээ ихэссэн хүмүүст
2.4 дахин тус тус их байна.
СГ-тэй хүмүүсийн хоногийн шээсээр ялгарах давс
13.0 г байгаа нь ДГ-тэй, СДГ-тэй болон хэвийн даралттай оролцогчдынхоос өндөр байв (p=
0.001). Улаанбаатар хот болон баруун бүсээс судалгаанд хамрагдсан СГ-тэй хүмүүсийн давсны хэрэглээ
15.7 г,
16.8 г тус тус байгаа нь бусад бүсүүдээс өндөр, давсны хэрэглээ өндөртэй бүс нутгуудад СГ-ийн тархалт их байна. СГ-тэй бүлэгт
67.3 хувьд нь судасны хатуурлын шинж илэрсэн нь хяналтын бүлгээс (
40.0 хувь) статистик магадлал бүхий өндөр байна (p=
0.004). Судас хатуурлын шинжүүдийг ангилж үзвэл СГ-тэй хүмүүсийн
45.5 хувьд нь судас хөшингийн индекс ихэссэн,
52.8 хувьд нь товруу илэрсэн нь хяналтын бүлгийнхээс өндөр байв (p=
0.028), (p=
0.003). СГ-тэй хүмүүсийн хувьд судасны хатуурал нэг нас нэмэгдэхэд
6.0 хувиар, СД-ын түвшин 1 мм МУБ-аар нэмэгдэхэд
5.8 хувиар, СД ихэссэн хугацаа нэг жилээр нэмэгдэхэд
8.8 хувиар тус тус нэмэгдэж байна.
Дүгнэлт:
1. Манай орны 15-64 насны хүн амын дунд СГ-ийн тархалт 2005 онд
7.4 хувь, 2009 онд
6.5 хувь, 2013 онд
6.7 хувь байгаа нь тогтвортой, буурах хандлага ажиглагдахгүй байна. Нас ахих тусам тархалт нэмэгдэж, ялангуяа 55-64 насны бүлэгт тархалт өндөр байсан ба сүүлийн 9 жилийн хугацаанд дээрх насны бүлэгт тархалт нэмэгдсэн байна. СГ 45-54 насны бүлэг хүртэл эрэгтэйчүүдэд давамгайлж, 55-64 насанд эрэгтэй, эмэгтэй хүйсэнд ойролцоо тархалттай байна. Бүс нутгаар авч үзэхэд баруун болон хангайн бүсэд СГ-ийн тархалт өндөр байна.

2. Насжилт, эрэгтэй хүйс, төвийн таргалалт, цусан дах глюкозын хэмжээ ихсэх болон давс хэтрүүлэн хэрэглэх нь СГ-ээр өвдөхөд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс болж байгаа нь нэг болон олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээгээр тодорхойлогдлоо.СГ-ийн эрсдэл эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс
2.6 дахин, цусны глюкозын хэмжээ ихсэлттэй хүмүүст
2.4 дахин, төвийн таргалалттай хүмүүст
2.0 дахин тус тус их байна.

3. СГ-тэй хүмүүсийн хоногийн шээсэн дэх давсны хэмжээ хэвийн даралттай болон артерийн гипертензийн бусад хэлбэрүүд бүхий хүмүүсийнхээс өндөр байна. Ялангуяа СГ-тэй эрэгтэйчүүдийн давсны хэрэглээ илүү өндөр байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт СГ-тэй хүмүүсийн хоногийн шээсэнд агуулагдах давсны хэмжээ харилцан адилгүй, баруун бүсэд амьдарч буй СГ-тэй хүмүүсийн давсны хэрэглээ нь зүүн бүсийн хүмүүстэй харьцуулахад 2 дахин өндөр байна. Хоногийн шээсээр ялгарах натрийн хэмжээ ихсэхийн хирээр СД-ын түвшин нэмэгдэж байна.

4. СГ-тэй хүмүүсийн
67.3 хувьд нь гүрээний судасны хатуурлын шинж илэрсэнээс
45.5 хувьд нь судасны хөшингө,
52.8 хувьд нь судас хатуурлын товруу тус тус илэрлээ. Систолын даралт нь судас хатуурлын үзүүлэлтүүдтэй шууд дунд зэрэг хамааралтай байна. СГ-тэй хүмүүсийн судасны хатууралд насжилт, систолын даралтын түвшин өндөр байх, систолын даралт ихэссэн хугацаа нэмэгдэх зэрэг эрсдэлүүд нөлөөлж байна. Систолын даралт удаан хугацаанд өндөр байх нь судас хатуурах үйл явцыг түргэсгэж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 198
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :