Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарын ажлын ачаалал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3303
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Эрүүл мэндийн тусламжүйлилгээ, ажлын үнэлгээ, тусламж үйлчилгээний төрөл, ажлын бүтэц, өдөр үзэх хүний тоо, нэг үйлчлүүлэгчид зарцуулах хугацаа

Аннотаци

Үндэслэл: Эмч нарын ажлын ачаалал их байх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулдаг байна.
Зорилго: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч нарын ажлын ачааллыг үнэлэх, тэдний ажлын ачаалал, хөдөлмөрийн норм, нормативтай холбоотой бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх. Судалгааны арга зүй: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй эмч нарын ажлын ачаалалд хронометрийн үнэлгээний арга, оюуны, биеийн хүчин чармайлт, ур чадвар, хариуцлага, мэдлэг, туршлага зэрэг ажлын ачааллыг эмнэлэгт суурилсан аналитик судалгааны нэг агшингийн загварыг ашиглан мэргэжил бүрээр судласан.
Үр дүн: Эмч нар ажлын нэг өдөрт ажиллавал зохих хугацаанаас
23.8%-иар илүү хугацаагаар ажиллаж өдөрт дунджаар ажлын цагийн
77.9%-ийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд,
13.4%-ийг НЭМ-ийн тусламж үйлчилгээнд,
18.2%-ийг анхан шатны маягт хөтлөхөд зарцуулдаг байна. Эмчийн ур чадвар, хариуцлага, мэдлэг, туршлага, биеийн ба оюуны хүчин чармайлтын үзүүлэлтийн үр дүнгээр судалгаанд хамрагдсан эмч нарын ажлын ачааллыг судлахад дунджаар 466 оноотой буюу ажлын үнэлгээний 12 зэрэглэлээс VII зэрэглэлд нь үнэлэгдэж байна. Судалгаанд хамрагдсан эмч нарын ажлын ачаалалд хийсэн хронометрийн ба ажлын үнэлгээний үр дүнг нэгтгэн нийлбэрээр нь дүгнэж үзэхэд мэдрэл судлалын, нүд судлалын, мэс засал судлалын эмч нар хамгийн их ачаалалтай зэрэглэлд тодорхойлогдож байна. ӨЭМТ, СЭМТ-ийн стандарт заалттай харьцуулахад өрх/сумын 1 эмчид ноогдож байгаа хүн амын тоо хэт их тодорхойлогдсон бөгөөд тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх боломжгүй болгож, ажлын ачааллыг нэмэгдүүлж байна.
Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан эмч нар ажиллавал зохих хугацаанаас дунджаар
23.8 хувиар илүү ажиллаж байна. Эмчийн ур чадвар, хариуцлага, мэдлэг, туршлага, биеийн ба оюуны хүчин чармайлтын үнэлгээгээр VII зэрэглэлд үнэлэгдэж байна. Эмч нарын ажлын ачаалал тусламж үйлчилгээний шатлал, ЭМБ-ын байршил, үйл ажиллагааны чиглэл, мэргэжил бүрээр ялгаатай тодорхойлогдож байна. ЭХЯ-ны сайдын 1986 оны 133 дугаар тушаалаар батлагдсан “Амбулатори, поликлиникийн үндсэн мэргэжлийн эмчийн ажлын норм”-ыг шинэчлэх шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 308
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :