Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь уул уурхайн олборлох үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглагдаж буй ЭКГ-10 маркийн шууд утгуурт цахилгаан экскаваторын цахилгаан механик хувиргах буюу цахилгаан хөтлүүрийн системийг шинэчлэхэд оршино. Уг судалгааг цахилгаан экскаваторын үндсэн тоноглолуудын цахилгаан хөтлүүрийн ашиглалтын байдал, гэмтэл саатлын судалгаанд үндэслэн тус экскаваторын үндсэн эд ангиудад ашиглаж болохуйц статик хүчний хувиргагчийн загварыг боловсруулах аргаар гүйцэтгэсэн. ЭКГ-10 цахилгаан экскаваторын ашиглалтын судалгаанаас үндсэн тоноглуудын цахилгаан механик хувиргах генератор – хөдөлгүүрийн системийг шинэчлэх нь тулгамдсан асуудал болох нь харагдаж байна. Судалгааны ажлаар боловсруулан дэвшүүлсэн хүчний хувиргах техникт суурилсан статик хувиргагчуудыг ЭКГ-10 болон бусад төрлийн уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж буй цахилгаан экскаваторуудад ашиглах бүрэн боломжтой.